М.Өлзийчимэг: Засаг дарга нар хүүхдийг асрамжийн төвд шилжүүлэх захирамж гаргачихаад л хаячихдаг

2022-12-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 976 хүүхэд асрамж, халамжийн төвд амьдарч байна. Шалтгааныг харвал, Засаг даргын захирамжаар 964, цагдаагийн тодорхойлолтоор 4, иргэд төрийн бус байгууллагын хүсэлтээр 5, хамтарсан багийн хурлын шийдвэрээр 1 хүүхэд иржээ. Гэр бүлийн байдлаар нь авч үзвэл, бүтэн өнчин нийт – 204, хагас өнчин – 303, гэр бүлтэй 443, олдмол -24 хүүхэд байгаа аж.  Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг "Өнөр бүл" асрамжийн төв өнөөдрийн байдлаар 166 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 65 хүүхэд нь эцэг эхтэй, 52 нь хагас өнчин, 52 нь бүтэн өнчин юм. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйл дээр хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно гэж заасан. 30 дугаар зүйл дээр эцэг эх байх эрхийг нь хасна гэж заасан.  Гэтэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 976 хүүхэд асран халамжлуулж байгаагийн 964 нь, "Өнөр бүл" хүүхдийн төв дэх 166 хүүхдийн 165 нь Засаг даргын захирамжаар ирсэн.Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтыг зөрчсөн эцэг эхийн асуудлыг шүүхээр шийдвэрлэж, хариуцлага тооцохгүйгээр Засаг дарга захирамж гарган хүүхдийг хүүхэд асрамж, халамжийн байгууллага руу шилжүүлэх нь эцэг эхийн хүүхдийнхээ өмнөх хүлээх үүрэг хариуцлагаа умартах, зугтаах боломжийг бүрдүүлж өгч байна. Ингэж шууд захирамж гаргаад шилжүүлж байгаа нь өөрөө хүүхдүүд асрамжийн төвд бэтгэрэх, эцэг эх нь үүрэг хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг. Бидний зүгээс тавих гол асуулт энэ байна. Холбогдох яам, агентлаг, газрууд энэ асуудалд хариулт өгөхийг хүсэж байна. бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудлаа тавьсан. Засаг дарга нарын хамгийн том гаргаж байгаа алдаа бол шийдвэр гаргаад л хаячихдаг. Шийдвэр гаргасныхаа дараа эцэг эх ямар байгааг яагаад олж тогтоохгүй, эцэг эх байх эрхгүй нь хязгаарласан хүүхдийн ээж нэг ч удаа эргэж ирэхгүй байхад араас нь хөөцөлддөггүй. Ах, дүү хоёрын жишээ. Ээж, аав нь амьдралын шаардлагаар Дархан-Уул аймагт, Улаанбаатарт амьдрахаар ирж очих хугацаандаа айлын хашаанд амьдарч байхдаа архидан согтуурч, хүүхдүүдийнхээ хажууд хүчирхийлэл үйлдсэн гэх өгүүлэмжтэйгээр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захирамжаар өнөр бүл асрамж халамжийн төвд шилжиж ирсэн. Энэ ээж, аав нь өнөөдрийн нөхцөл байдлаар гурван өрөө байртай, Hareir болон prius маркийн автомашинуудтай мөртлөө хүүхдүүдээ авахгүй байгаа. хаяа нэг чөлөөгөөр авахаараа бид хоёр архи уугаад байна гэсэн зүйл хэлээд хамгийн сүүлд авахдаа хүүхдээ таксинд суулгаж өгөөд явуулсан. Удаа дараа дүүрэгт нь хандсан боловч дүүрэг ажиллахгүй байна. Хүүхдээ авахгүй мөртлөө энд тэнд байр түрээслээд, хамтран амьдрагчтай болчихсон, дахиад хүүхэд гаргачихсан явж байна.Гэх мэтчилэн асрамж халамжийн төвийн хүүхдүүдийн эцэг эхийг яах ёстой вэ. Эцэг эх байх эрхийг нь хязгаарлаад, хаслаа гээд энэ асуудлууд шийдэгдэхгүй байна шүү дээ.

Эрхээ хасуулсан гээд бүр ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй явна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудал өөрчлөгдсөн зүйлгүй яг энэ хэвээрээ оржээ. Яагаад хариуцлага хүлээлгэх талаар хуульд нарийн заалт оруулж, энэ асуудлыг шийдэхгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам нь, дүүргийн Засаг даргын тамгын газраас асууя. Эцэг эхийг нь албадан хөдөлмөр эрхлүүлье гэж хэлэхээр хүний эрхийг зөрчиж байна гэсэн. Тэр эцэг эх чинь хүүхдээ хаяад гэмт хэрэг үйлдчихээд байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

51 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

51 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

51 мин
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж б

51 мин
"Фронт Цэгмид - Дочь гобийского края"

В пустыни ровном, гладком полотне,

12 цаг 33 мин
“Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслол болов

Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монг

12 цаг 36 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

16 цаг 4 мин
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг яаж шийдэх вэ?

Зээл хүсэгч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн орон сууцаа барьцаалан, шинэ орон сууцны урьдчилгааг төлөх боломж бүрддэг.

16 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

16 цаг 35 мин
П.Хишигбаяр: "Гэрэгэ тауэр"-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна

Ичсэн нүүрэндээ намайг цагдан хоригдож байхад 1.5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. "Хонгил"-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна" гэжээ.  Эх сурвалж: www.polit.mn 

18 цаг 20 мин