С.Шаарийбуу: Малайзын шүүх 12 жилийн хугацаанд эрх мэдэлтнүүддээ үйлчилсэн

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан. Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд таван сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм. Шүүх хуралдаанд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу болон түүний өмгөөлөгч Б.Баяр нар цахимаар оролцсон бөгөөд өнөөдөр /12.19 / тэд мэдээлэл хийлээ.  Иргэн С.Шаарийбуу "Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэхгүй явсаар ирсэн.  Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн.  Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн, гэхдээ энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй, чи тэвчээртэй байгаарай хэмээж байсан.  Охин маань хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун санаа зүгээр, хөл, гарын хөдөлгөөнгүй байлаа. Гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж бариа хийлгэнэ, эм тан авч өгнө, уламжлалт эмчилгээгээр явдаг байсан. Ингээд хөдөлж чаддаггүй хүүхэд хана түшээд явдаг болсон.  Түүнийгээ би бусад шиг гүйдэг, харайдаг болгоно гэж охин минь Малайзыг зорьсон юм. Тэр хүнд цагт эдийн засгийн болон бусад талаар би тусалж чадаагүй. Би жирийн л нэг багш хүн. Социализмын үед юм хурааж чадсангүй, улсаас өгсөн хоёр өрөө байртай л байсан. Охин минь хүүгийнхээ төлөө явж байгаад баригдсан. Баригдахын урд өдөр цагдаад очиж мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Асуудал гарвал Багинда үүнийг шийднэ. Тиймээс ямар нэг юм болбол түүнд л дамжуулаарай гэж өөрийн гараар бичиж үлдээсэн байдаг" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

6 цаг 29 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

6 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

7 цаг 5 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

9 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

10 цаг 43 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

16 цаг 37 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин