Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулга зугтаачихлаа

2022-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр /12.19/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа.  Энэ асуудлаар ХҮН-ын болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна. Одоо хэнд  хариуцлага тооцох вэ. АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. АТГ босоо удирдлагатай тул удирдлагад хариуцлага тооц. Хэрэв АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтарч хулгай хийсэн асуудал ба хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

6 цаг 27 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

6 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

7 цаг 3 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

9 цаг 46 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

10 цаг 41 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

16 цаг 34 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин