С.Амарсайхан: Иргэд банктай тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шадар сайд С.Амарсайхан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хяналт шалгалт явуулах ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр дүн мэдээг танилцууллаа.Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн ₮170 тэрбумыг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон.Энэхүү ₮170 тэрбумыг буцаан төвлөрүүлэх тогтоолын төслийг танилцуулаад байна. Мөн иргэд эргэн төлөлтийн хуваарийг ипотекийн корпорацтай тохиролцох, даатгалын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6% болгож бууруулах, Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор урьдчилгаа 30%-ийг 20% болгож багасгах,Иргэд банк санхүүгийн байгууллагатайгаа тохирч, эргэн төлөлтийн хуваарийг уян хатан болгох боломжтой гэж үзсэн.

Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас ипотекийн зээлийг Монголбанк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг анхааруулж, ирэх оны нэгдүгээр сараас эхлэн санхүүжилтийг зогсоохоор болсон. Цаашид Барилга, хот байгуулалтын яамны харьяанд ипотекийн санхүүжилтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцуулах төлөвлөгөөтэй байна.

Эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг бууруулах, цаашлаад гуравдагч зах зээлээс хөрөнгө босгох зориулалттай байгуулагдсан Ипотекийн корпорац өнөөдрийг хүртэл ₮400 гаруй тэрбумыг хууль бусаар зарцуулсан байна. 80 гаруй ажилтны цалин, үйл ажиллагааны зардалд ₮180 тэрбум, зарим арилжааны банканд ₮170 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргаж өгсөн асуудал гарсан.Энэ байдал сүүлийн гурван жилийн хугацаанд үргэлжилж, ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулсан учраас ажлын хэсэг гаргаж ажилласан" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

6 цаг 50 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

7 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

7 цаг 26 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

10 цаг 9 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

11 цаг 4 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

16 цаг 57 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин