Төрийн цагдаа нар "төмөр" хүн биш

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Олон жил ужгирч, хэл ам дагуулж  ирсэн түгжрэлтэй тэмцэх бодлогод жаахан ч гэсэн гэрэл ассан нь төв замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулсан шийдвэр хэрэгжиж эхэлсэн явдал. Ингэснээр Таван шараас офицеруудын ордон хүртэл төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчихоор болж их хотын иргэдийн талаас илүү хувь нь талархалтай хүлээж авсан. Уг нь автобусны хүрэлцээгээ нэмчихвэл иргэд хувийн машиндаа түгжрэхээс илүү нийтийн тээвэрт суугаад зорьсон газартаа шуурхай хүрэх сонголт гарч ирнэ.

Нийслэл хотод багтаж шингэхээргүй түмэн машин сүлжилдэж байгаа хотын замд иргэдийн ухамсраар нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжгүй. Үүнийг өмнөх жилүүдэд хангалттай харсан. Заавал цагдаа сэргийлэхээр зангуулж, дохиулж, торгуулж байж дүрэм хэрэгждэг зан монголчуудынх. Тиймдээ ч энэ сарын 2-наас эхэлж төв зам дагуу төрийн цагдаа нар завсаргүй үүрэг гүйцэтгэж байна. Жаахан тоо баримт харвал, өдөр тутам үүрэг гүйцэтгэж байгаа 100 гаруй алба хаагч дээр 400 гаруй алба хаагчдыг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулаад 14 хонож байна. Өөрөөр хэлбэл, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон  өрөө тасалгаанд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг хүчээр зам дээр гаргачихаад байгаа юм. Мэдээж үр дүнд нь түгжрэл буурсан. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслийн хурд өмнө нь 1.8 км/ц  буюу 14.1 хувиар өсч үүнийг дагаад үйлчлүүлсэн иргэдийн тоо ч 110736 нэгж буюу 6.3 хувиар нэмэгдсэн. Нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32 хувиар буурч, автобусны зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил буурчээ. Энэ мэт сайжирсан, салбарт бий болсон давуу тал ч олон бий.

Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр цагдаа нар хэдүй болтол нэгдүгээр эгнээний “манаач” хийх вэ гэдгийг бодолцох хугацаа аль хэдийнээ өнгөрөөд байна. Хэдэн зуун цагдаа нар 14 хоног хангалттай замын “жижүүр” хийлээ. Идэр есийн хүйтэнд  гадаа 20 минут унаа хүлээхэд л ямар байгаа билээ. Ид үедээ -20 хэмээс буухгүй өдрүүд олон байна. Тэгвэл өдөржин дүрэм зөрчигчидтэй хэрүүл хийж, зам манаж зогсож байгаа цагдаа нарт ямар байгаа бол. Үнэндээ тэдэнд халуун газарт түр ороод дулаацах ч эрх алга. Зай завсаргүй замын хөдөлгөөн зохицуулсаар үүрээс үдшийн бүрийтэй золгож байна. Төр шийдвэр гаргаж болно, тангараг өргөсөн төрийн алба хаагчдаа дайчлах нь ч зүйн хэрэг. Гэхдээ шийдлийг нь ч бас давхар бодож, хөрсөн дээрээ буумаар байна. Төрийн хувцас өмссөн цагдаа нар "төмөр" биш шүү дээ. Тэд ч бас хүн. Тиймээс нэгдүгээр эгнээг тусгаарласан төмөр хайс хийнэ үү, техникийн шийдлээ ашиглана уу ямар нэг арга шуурхай бодохгүй  бол болохоо болилоо. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Удахгүй хотоос захирамж гаргах байх. Үүний дараа нэгдүгээр эгнээг тусгаарлах хайс, хашлага хийх талаар ярилцаж байна” гэлээ. Харин яаравчлах хэрэгтэй байгаа юм. Цагдаа нар хэзээ болтол нэгдүгээр эгнээг манаж царцталаа зогсох бэ, дарга нар аа. 

 Эх сурвалж: www.polit.mn

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

16 цаг 41 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06