Ж.Ганбат:Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний хөнгөлөлтөөс 31 тэрбумыг алдсан

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. 

Засгийн газрын шийдвэрээр аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. 

Тэрбээр өнөөдрийн хуралдааны үеэр "Засгийн газраас нүүрсээр төлбөр барагдуулах асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Уулын ажлын төлбөрийг хөнгөлөлттэй үнээр тооцож, нүүрсээр төлбөрийг нь барагдуулдаг нийт зургаан гэрээ байсан. Үүнтэй холбоотойгоор нүүрсээр төлбөр барагдуулах нөхцөлийг аравдугаар сарын 26-ний өдрөөс зогсоосон. Мөнгөн хэлбэрээр ажлын гүйцэтгэлийг хянах нь зүйтэй гэж үзсэн юм.Энэ хүрээнд Баруун, Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд 2022 онд нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна. 7-10 хувийн хөнгөлөлттэй үнийн нүүрсээр төлбөр барагдуулсан байгаа юм. Тооцоод үзэхээр 31.1 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани олох боломжоо алдсан гэж үзсэн. Улмаар нүүрсээр төлбөр барагдуулах асуудлыг зогсоосон" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

16 цаг 41 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06