С.Амарсайхан: Нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг хөндлөнгийн мэргэжилтнүүд тогтооно

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /12.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  очиж танилцжээ.   Шадар сайд  С.Амарсайхан "Нэгдүгээрт, тэнд ямар нөхцөл байдал үүссэнийг олон улсын хөндлөнгийн экспертүүд шалгаж тогтооно. Тодруулбал, уулын ажлын олборлолт, тэсэлгээ, төлөвлөгөөнүүдийг харж, "Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн хооронд үүссэн асуудлууд үнэн бодитой эсэхийг тогтооно. Хоёрдугаарт, нүүрс шатсан, исэлдсэн гэж нэг хэсэг нь ярьж байна. Тэр компанийн инженерүүдийн хэлснээр асуудалд хандах ёсгүй. Тийм учраас хөндлөнгийн мэргэжилтнүүд нүүрс шатсан, исэлдсэн эсэхийг тогтооно. Ухаад гаргаж ирсэн нүүрс исэлдэхэд олон сар жилийн хугацаа шаардлагатай. Гуравдугаарт,  Хятад улс бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Гэтэл Хятад, Монгол Улсын гаалийн бүртгэл зөрдөг. Хятадын холбогдох байгууллагууд гэрээгээ татан авч, тулгаснаар орлогын дагуу борлуулалт хийсэн үү гэдгийг тодорхой болгоно. Орон нутгийн "Тавантолгой" компани гэрээний дагуу үйл ажиллагаа нь зогссон үед Хятадаас том эксковатор оруулж, нүүрс хулгайгаар олборлосон эсэхийг хууль хяналтынхан тогтооно.Хамгийн гол эргэлзээтэй асуудал нь "Эрдэнэс Тавантолгой" компани нийтдээ 58 мянга орчим га газар нийт 95.5 хувь дээр үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн "Тавантолгой" компани 0.4 хувь буюу 269 га газарт 219 сая тонн нүүрсний нөөцтэйгөөр ажиллаж байна. Төрийн өмчийн компанийн газар дээр орон нутгийн өмчит компани үйл ажиллагаа явуулж, нэг орц, гарцаар нүүрс гаргадаг. Үүний хяналт маш сул байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

8 цаг 16 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

8 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

8 цаг 52 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

11 цаг 35 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

12 цаг 30 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

18 цаг 23 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Уржигдар 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Уржигдар 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Уржигдар 15 цаг 17 мин