Манлайлагч эмэгтэйчүүдийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Энгийн атлаа гүн гүнзгий утга санааг агуулсан гэрэл зургуудыг танхимд дэлгэжээ.  Гэрэл зураг бүхэн өөрийн гэсэн хүүрнэл, өгүүлэмж, дурдатгалыг өгүүлэх аж. Танхимд дэлгэсэн зургууд жендэрийн хэвшмэл ойлголтыг тусгаж, өртөөчилсөн байдлаар хүргэж байгаагаараа онцлог байв. Энэ бол “Мэдрэмжтэй мэдээлье”  нэгдлээс  зохион байгуулж буй нийгэм, улс төрийн  манлайлагч  эмэгтэйчүүдийн  баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн юм. “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс эмэгтэй улстөрчдийн хөрөг, баримтат гэрэл зургийг түлхүү  болгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жил гаруй хугацаанд ажиллажээ. Ингэхдээ  хамгийн чухал зүйл нь улстөрчдийн мэдээ мэдээллийн гэрэл зураг байсан гэдгийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус төслийн зохицуулагч А.Амартүвшин хэлж байлаа.  Тэрбээр “Эмэгтэйчүүдийн зургийг манайд төдийгүй олон улсад ахуйтай нь холбогдуулж авсан байсан. Тиймээс энэ хандлагаа өөрчилж, нийгэмд эмэгтэйчүүдийн улс төрийн тэгш оролцоог бий болгох зорилгоор өнгөрсөн аравдугаар сараас Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоотой хамтран ажилласан” гэж байв. Тиймээс “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран энэ үзэсгэлэнг зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд нийт 60 орчим зураг  ирснээс сонгон шалгаруулалтаар эмэгтэй улстөрчдийн хөрөг зураг, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий 30 гэрэл зургийг дэлгэжээ.

 

“Гэрэл зурагт эмэгтэй манлайлагчдыг сайн, муу ямар ч өнцгөөс буулгаж болно”

УИХ-д анх сонгогдсон эмэгтэй гишүүд чуулганы танхимаас. Гэрэл зургийг Э.Ганзориг

Энэ үеэр НҮБ-ын төслийн менежер Д.Монголжингоо “Аливаа хүний түүх, үйл хэрэг нөхцөл байдлыг өгүүлж, хоромхон зуур өнгөрөх агшинг мөнхрүүлэх. Нийгэмд  шийдэгдэх, ойлгоход хэцүү асуудлыг шууд ойлгуулж чаддагаараа гэрэл зургийн үнэ цэн оршдог. Тиймээс “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл”, “Мэдрэмжтэй мэдээллье” нэгдэл болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран гэрэл зургийн үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж байгаад баяртай  байна. КОЙКА олон улсын  байгууллагын санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн сангаас хэрэгжүүлж байгаа  энэ төсөл өнгөрсөн оноос хойш эмэгтэйчүүдэд ээлтэй хууль, эрх зүйн орчинг бий болгох, жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ зорилтын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын жендэрийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон эмэгтэй улстөрчдийг тэгш шударгаар мэдээллэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг залруулах, бүтээл түгээх соёл болон хандлагыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад нэвтрүүлэх зорилгоор хамтран хэрэгжүүлж байна” гэсэн юм.  Харин “Иргэдийн оролцоо” намын дарга Ц.Оюунгэрэл “Гэрэл зурагчид бол иргэдэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг ямар ч үггүйгээр, хурдан хүргэж чаддаг хүмүүс юм. Тиймээс манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжсэн ажил эхлүүлж байгаад баяртай байна. Гэрэл зурагт эмэгтэй манлайлагчдыг сайн, муу ямар ч өнцгөөс буулгаж болно. Хамгийн гол  нь тэнд нэг эмэгтэй дүр байна гэдгийг харах нь иргэдэд чухал  байдаг” гэлээ.

Хэвлэлийн гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг өнөөдөр “Norphei” арт галерейд   шалгаруулах юм. Харин үзэсгэлэнгийн танилцуулга энэ сарын 13-нд “Интерном” дэлгүүрийн төв салбарт, сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын шилдэг бүтээлийг 14-нд “Norphei” арт галерейд тус тус зохион байгуулах юм байна. Энэ сарын 15-ныг хүртэл дэлгэх Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэнгээр зочилж, эмэгтэй манлайлагчдын шинэ ертөнцөөр аялаарай.

Нэр дэвшигч М.Нарантуяа. 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)

 

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуу

3 цаг 56 мин
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

3 цаг 56 мин
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

16 цаг 19 мин
Гадаад харилцааны ган татлагат гүүр

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

16 цаг 21 мин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Уржигдар 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Уржигдар 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Уржигдар 12 цаг 54 мин