Чуулган: Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд юу хэлэв?

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэн батлав.  Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд гишүүдийн асуултад хариулсан.  Түүний байр сууриас онцлон хүргэж байна. 

-Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор "Чалко" компанийн 100 машин явж байгаа. Оочергүй өдөр болгон гардаг. Тэр компаниас ямар хүсэлт ирж, хэн хүлээж авсан бэ гэдгийг Боомтын зөвлөл, ажлын хэсгүүдэд гаргасан. Нийт 300 гаруй бөмбөлөг үүсч, 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл оочерлож, нэг сард 2-3 удаа гарч байхад 100 машин өдөр бүр гарна гэдэг асар том давуу эрх. 

-Оффтейк гэрээнүүдэд хоёр тал харилцан зөвшилцөж байж гэрээг ил болгон гэж тусгасан юм билээ. Гэхдээ бид Хятадын талаас ямар хариу өгөхийг мэдэхгүй ч боломжтой гэрээнүүдийг ил болгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан.

-Манай түр хороог УИХ-аас байгуулсан гурав дахь түр хороо.  Бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах гээд цаг хугацаа их орж байна.  Өмнө нь УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг  хэлж байсан ч хэн ч тоогоогүй. Нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа.

-УИХ-ын түр хороо нууц гэрээтэй танилцах боломжтой. Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж, нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. 

-УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлагаа хүлээх ёстой. 

-Үнэхээр хоосон гарсан гээд байгаа 22.664 машин Хятад руу нүүрстэй гарсан гэдгийг нэг талын мэдээллээр нотлох боломжгүй. Тэр утгаараа Хятадын холбогдох байгууллагууд руу удаа дараа Монголын гаалиас хоосон гарсан гэх мэдээлэлтэй машинууд Хятадын гаалиар нүүрстэй орсон уу гэдгийг нотлохоор бичиг явуулсан ч Хятадаас хариу өгөөгүй. Тиймээс ГХЯ-аар дамжуулан Хятадын Хөгжил шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулж, хариу ирсэн. Дахин гаалийн байгууллага руу албан бичиг явуулсан. Энэ чиглэлээр олон байгууллагаас төлбөртэй мэдээлэл авч, бодитойгоор УИХ-д тайлагнана. 

-Нүүрс тээвэрлэлтэд маш олон асуудал байна. С зөвшөөрлийг 6000 машинд өгдөг. Наана нь 15 мянган машинд зөвшөөрөл өгөх хэрэгцээ байдаг. Тэгэхээр бид С зөвшөөрлийг хүндрэлгүй өгдөг болохыг анхаарч байна. Бөмбөлөг тээврийн асуудал нэг үеэ бодвол хүрдний тогтолцоонд орсон. Мөн олон машины жолооч машиндаа хонож, архидан согтуурдаг асуудлыг цэгцэлсэн. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

8 цаг 43 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

10 цаг 13 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

11 цаг 5 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

15 цаг 36 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

19 цаг 33 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Уржигдар 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Уржигдар 13 цаг 06 мин