Нүүрсний хэрэг: Ерөнхий прокурор, гаалийн дарга юу хэлэв

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд, ГЕГ-ын дарга Б.Асралт нар мэдээлэл өгөв.

Ц.Ариунболд

-Нүүрсний гэх асуудалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн цар хүрээ, хэрэгт оролцогчдын хэргийн цаг хугацаатай уялдуулаад ажлын хэсэг шалгаж байгаа. Ажлын хэсэг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрын бүрэлдэхүүнтэй. Хэрэг бүртгэлтийн мөрдөн байцаах ажиллагаанд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавьж байна. Нүүрсний гэх хэрэгт 21 хэрэг бий. Эдгээрт гэмт хэрэг, авлига, албан тушаал, мөнгө угаалттай уялдуулсан үндэслэлүүдээр Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байгаа.  Өнөөдрийн байдлаар найман хэрэгт 41 хүнийг холбогдуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоо ажиллагаанд байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Цаана нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа 6 хэрэг бий. Мөрдөн байцаах ажиллагаа өргөн хүрээтэй, олон хэсэгт хуваагдаж явагдана.  Хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэг нь нотлох баримт цуглуулдаг. Шүүхийн өмнө гэм бурууг тогтоох ажиллагаа явагддаг. Нотлох баримт цуглуулсны үндсэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах асуудлаа шийдвэрлэдэг.  Үүний дараа хэрэг бүрэн нотлогдсон байна гэж прокурор үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог. Тийм учраас өнөөдөр яригдаж байгаа энэ хэргийн талаар мэдээлэгдэж байгаа асуудал дээр мөрдөх болон хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар энэ хүн ийм гэм буруутай, улсад төчнөөн төгрөгийн хохирол учруулжээ гэдгийг шууд хэлэх боломжгүй. Хуулийн байгууллага нотлох баримтуудыг аль болох богино хугацаанд цуглуулна. Бид хуулийн дагуу үйл ажиллагааг явуулна, хуулиас гажихгүй. Мөрдөгч нар хуулийг биелүүлж ажиллана гэдэгт найдаж байгаа. Ажлын хэсэг аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Хэргийн явцыг тухай бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулна. Энд яригдсан мэдээлэл гэдэг нь бид нарын гэмт хэрэг шалгах үндсэн эх сурвалж болдог. Энэ эх сурвалжуудаа эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийн нотлох баримтыг цуглуулаад мөрдөгч, прокурор үнэлэлт дүгнэлтээ хийж, шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцдэг зармын дагуу ажиллана.  Бид ийм хүчээр ажиллана гэдгээ харуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ энд ирээд байна. Мөрдөх болон прокурорын байгууллага БНХАУ-д эрх зүйн туслалцаа үзүүлэх, хил, гаалийн байгууллагуудад мэдээллээ түргэн шуурхай ирүүлэх хүсэлтүүдээ тавьсан. Энэ дагуу БНХАУ туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.Яг тийм хугацаанд нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж чадахгүй. Өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Дахиад дүгнэлт хийх шаардлага гарч ирдэг. Аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Шилдэг гэсэн мөрдөгч нараа оролцуулан, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

ГЕГ-ын дарга Б.Асралт:

-2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380,000 тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байв.Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379,000 тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн.2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон.

Сэтгүүлчид Б.Асралт эл асуудалд холбоотой учраас ажлын хэсэгт орж болох уу гэж асууж байна. Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн. Түүнчлэн машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн. Гаалийн болон боомтын шинэчлэлийн хүрээнд цахимжуулах ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөсөн. Гэтэл цар тахлаас үүдэн шинэчлэлийн ажил одоо ч дуусаагүй.Мөн одоогийн байдлаар Гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байна.Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр нүүрсний тээвэрлэлтийг шалгадаг тоног төхөөрөмж, ажилчдын орон сууц зэрэг дутагдалтай зүйлс бий.

Эх сурвалж: www.polit.mn

Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

4 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

4 цаг 15 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

4 цаг 15 мин
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж б

4 цаг 15 мин
"Фронт Цэгмид - Дочь гобийского края"

В пустыни ровном, гладком полотне,

15 цаг 57 мин
“Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслол болов

Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монг

16 цаг 0 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

19 цаг 28 мин
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг яаж шийдэх вэ?

Зээл хүсэгч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн орон сууцаа барьцаалан, шинэ орон сууцны урьдчилгааг төлөх боломж бүрддэг.

19 цаг 55 мин
Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

19 цаг 59 мин
П.Хишигбаяр: "Гэрэгэ тауэр"-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна

Ичсэн нүүрэндээ намайг цагдан хоригдож байхад 1.5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. "Хонгил"-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна" гэжээ.  Эх сурвалж: www.polit.mn 

21 цаг 44 мин