Б.Батцэцэг: Би барилдах л гэж төрсөн

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа жүдо бөхөөр хичээллэдэг залуусын түүчээ Z үеийн төлөөлөл “Тэргүүн дэвжээ” клубын тамирчин Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Та VI ангиасаа спортоор хичээллэж эхэлсэн гэлээ. Хэрхэн бөхийн ертөнцөд хөл тавих болов?

-Би VI ангид байхдаа гар бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Анх бөхийн дэвжээнд гарснаа мартдаггүй, их сайхан санагдсан. Тэгээд л бөхөөр хичээллэхээр шийдэж Ш.Бямба-Өлзий багшийн шавь болсон. Анх чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Үүний дараа жил мөн хүрэл медаль авсан маань надад их урам өгсөн.

-Анх чөлөөт бөхөөр амжилт гаргаж байжээ. Гэтэл жүдо бөхийг онцолсон нь юутай холбоотой вэ?

-Хоёр жил чөлөөт бөхийн тэмцээнд орсон. Үүний дараа нь жүдогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Аймагтаа түрүүлснээр хангайн бүст оролцож улсын аваргад орох эрхээ авдаг. Миний хувьд аймгийн аваргад түрүүлээд жүдогоор хичээллэхээр шийдсэн.

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ямар амжилт үзүүлэв?

-Жүдо бөхийн өсвөр үеийн  улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн спортын их наадмаас мөнгөн медаль авсан. Би жүдогоос гадна жюү жицү бөхөөр давхар хичээллэдэг. Энэ спортоороо өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай. Мөн Азийн аваргаас алтан медаль авсан. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн улсын аваргад  оролцож мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиуллаа.

-Амжилт гаргах нь багштай салшгүй холбоотой. Багш  нар нь ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?

-Ш.Бямба-Өлзий багш маань ялж ялагдах ямар ч цаг үед багш, гэр бүлийнхэн нь үргэлж чамайг дэмжинэ гэдэг. Энэ үг надад хичээх учир шалтгаан болдог юм.  Багшаасаа их үлгэр дуурайлал авдаг. Цаашид ч суралцсаар байна. Одоогоор хотод оюутан болоод ирсэн учир өөр багш дээр бэлтгэл хийж байгаа. Багш маань надад бэлтгэлээс гадна тамирчин хүний ёс суртахуунны тал дээр зөвлөж, чиглүүлдэг. Ийм сайхан багш нараасаа суралцаж буйдаа баярлаж явна.

-Спортоор хичээллэж буй тамирчид ихэнх нь тухайн чиглэлийн сургуулиа сонгох нь бий. Харин та хуулийн мэргэжил сонгож ээ?

-Бүх насаараа спортоор хичээллэх боломжгүй. Ямар ч спорт залуу насных. Тиймээс мэргэжил эзэмших нь чухал. Тиймдээ ч энэ намар оюутан болохдоо хуулийн мэргэжлээр суралцаж эхэлсэн. Аав маань хууль уншиж судалдаг байлаа. Тиймээс аавынхаа сонирхдог байсан мэргэжлийг эзэмших хэрэгтэй гэж бодсон.

-Жүдо болон жюү жицү нь хоорондоо ямар ялгаатай вэ?

-Спорт бүр өөр өөрийн онцлогтой.  Жүдо бөх нь босоогоос барилддаг. Харин жюү жицү нь  хэвтээ барилдаан юм.

-Бөхийн замналыг сонгоод багагүй хугацаа өнгөрчээ. Спортыг сонгож хичээллэсэнээр ямар төлөвшилд суралцсан бэ?

-Тэмцээнд ороод ялж ялагдах чухал биш гэж багш маань зөвлөдөг. Мөн хүнд байх ёстой суурь хүмүүжилд суралцдаг. Тухайлбал, хүнээс үг сонсож сурна. Мөн тэвчээрт суралцсан гэж боддог. Ялж ялагдахын үнэ цэнийг мэдэрч ойлгодог болсон.

-Тамирчин хүнд тохиолддог хамгийн том бэрхшээл юу вэ?

-Хамгийн том бэрхшээл бол бэртэл гэмтэл. Хүнд гэмтэл авчихвал тухайн тамирчны зорилго, мөрөөдөл үгүй болно.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Бэлтгэлээ сайн хийж олимпод амжилт гаргах мөрөөдөлтэй. Үүний дараа өөрийн дурлаж сонгосон мэргэжлээрээ ажиллана. Миний ард үргэлж дэмждэг гэр бүл, багш, ах эгч, найз нөхөд, бэлтгэлийн хамт олон бий. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ.  Би барилдах л гэж төрсөн мэт санагддаг. Зааланд ороод дэвжээн дээр гарахад тэнд л байх ёстой мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)

 

Нутгийн охин мундаг бна шүү Амжилт хүсье
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 цаг 2 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

1 цаг 45 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

4 цаг 1 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

4 цаг 9 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

7 цаг 55 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

8 цаг 2 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

8 цаг 49 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цаг 34 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

14 цаг 17 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

14 цаг 17 мин