У.Хүрэлсүх: Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв, Ерөнхий прокурор оо

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагыг дуудаж уулзах үеэрээ байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Бүгд амны хаалтаа ав. Царай царайгаа хараад ярилцъя. УИХ, Засгийн газраас юу хийх вэ гэдгийг дөрвөн хоног харлаа. Ард түмэн дөрвөн хоног төв талбайд жагслаа. Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн таавар таалгалаа. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон юм байна. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өгөөч. Засгийн газраас тэр нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна вэ. Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Та нар яагаад ард түмнийг бухимдуулаад байгаа юм бэ. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсч, бухимдлаа илэрхийлж байна. Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа,  Ерөнхий прокурор оо.  Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг улс биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана. Ажлаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж, төр засгаа эмхлэн байгуулах цаг ирж магадгүй шүү. Тэр цаг хаяанд ирсэн байна. Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын төрийн тэргүүнийхээ хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно. Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

1 цаг 4 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

1 цаг 4 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

1 цаг 4 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

19 цаг 7 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06