Тэргүүн хунгийн 70 нас

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун агсны тухай онцолж байна. Учир нь энэ жил алдарт бүжигчний мэндэлсний 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд УДБЭТ-т эрхэм бүжигчний мэндэлсэн өдөрт зориулсан уулзалт, цээж баримлын нээлтийн ажиллагаа болсон юм. Баримлыг УДБЭТ-ын Зураач Г.Мөнхбат бүтээжээ.

 

“Уран хас”-ын Хандармаа

 

Монголын сонгодог урдаг тэр дундаа балетын ертөнцийн нэгэн тод, хэзээ ч хувирашгүй өнгө нь Ардын жүжигчин, Зууны манлай балетчин Ю.Оюун агсан байв. Түүний тухай өнөөдөр ч үе, үеийн бүжигчид ярьж, дурсаж, арга техникээс нь суралцсаар яваа юм. Монголын балетын түүхэнд өөрийн орон зайг тунхагласан тэрбээр 1952 оны арванхоёрдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Багаасаа урлаг, ялангуяа бүжгийн урлагт дуртай байсан охин 1964 онд ЗХУ -ын Ленинградын Бүжгийн эрдмийн дунд сургуульд элссэн түүхтэй. Ийнхүү дунд сургуулиа дүүргэсэн Ю.Оюун 1500 хүүхдээс шалгалт авахад эхний 10 багтан, Санктпетербург дахь А.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд онц дүнтэй дүүргэж эх орондоо ирсэн байдаг. Тэрбээр анх1973 онд эх орныхоо театрт  Төрийн шагналт, ардын жүжигчин Ж. Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийн Хандармаагийн дүрээр үзэгчипдтэй уулзжээ. Тухайн үед үзэгчид болон мэргэжилтнүүд түүнийг дүрийнхээ өгүүлж буй утга санаа, үйл явдлыг  гайхалтай ухнаар харууллаа хэмээн үнэлсэн гэдэг. Анхны дүрээсээ урам авсан тэрбээр дараа жил нь "Кихот ноён" балетын Китригийн дүрийг тайзнаа амьдруулсан байна. Энэ бүжгэн жүжгээр Ю.Оюун өөрийгөө илүү мэргэжлийн, өндөр түвшний, мэдрэмж сайтай бүжигчин гэдгээ нотолсон гэдэг.

 

Театрын тэргүүн хун

 

Ийнхүү залуухан, авьяаслаг бүжигчний тухай шуугиан УДБЭТ-т ид цуурайтаж байх үе буюу 1975 онд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар балетмейстер Б.Жамъяндавга гуай “Хунт нуур” балетыг тавих  мөрөөдлөө биелүүлэхээр шинэхэн бүжигчнийг “тандаж” байжээ. Түүний хувьд театрт ирсэн цагаасаа сэтгэлдээ тээсэн цорын ганц мөрөөдөл нь П.И.Чайковскийн "Хунт нуур"-ыг Монголын театрын тайзнаа амилуулах байлаа. Б.Жамъяндавга энэ л мөрөөдлөө биелүүлэхээр 10 жил бэлдсэн ч нэг зүйл зүйл дутуу байсан нь хар, цагаан хунг бүтээх  бүжигчин театрт хараахан байгаагүй ажээ. Харин түүний хүсэл Ю.Оюун театрт ирснээр биелсэн түүхтэй. Ингээд 1975 онд алдарт “Хунт нуур” балетыг балетмейстер Б.Жамъяндавга агсан ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран тайзнаа тавьсан юм. Мэргэжилтнүүд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюуныг онцолж, түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисэж буй хун шиг харагдсан тухай ярьсан нь бий. Ийнхүү энэ үеэс өдгөө хүртэл Ардын жүжигчин, Зууны манлай балетчин Ю.Оюун агсан театрын тэргүүн хунгаар өргөмжлөгдсөн түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)

 

Зочин
Оюун ч үнэн тасархай бүжигчин байсан түүх юмдаа
тэргүүн хун гоё бөгөөд оновчтой нэрлэжээ
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

12 мин
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

4 цаг 6 мин
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

2025-07-08
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

2025-07-08
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

2025-07-08