Г.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 метр кубын багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 метр.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 метр.куб багтаамжтай, зургаан ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ. Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газрын гадаргуу дээр унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо. Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэв.

 Гал түймрийн тухайд өчигдөр/2022.12.01/ 09:21 цагт Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан мэдээллийг Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.Дуудлагын дагуу Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 7 анги, эрэн хайх нэг баг гарч ажилласан. Нэмэлтээр Улаанбаатар хотоос гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангийн аврагчид хөөсөөр гал унтраах гурван машинтайгаар очиж ажилласан байна.

Нийтдээ гал түймэр унтраах 10 анги, эрэн хайх аврах бүлгийн 280 гаруй албан хаагч гал түймэр унтраах 21 автомашинтай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн онцгой байдлын албанаас 22 албан хаагч 60 тоннын усны нөөцтэй нэг вагон цистерн, Дархан-Уул аймгийн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, ЗДТГ, ус суваг зэрэг зургаан байгууллагын 153 албан хаагч 30 автомашинтайгаар 8 цаг гаруй ажиллан орой 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраажээ.  Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог, тээвэрлэдэг, борлуулж, хадгалдаг ААН, иргэд галын аюулгүй байдлыг хангах, галын материалтай харьцахдаа журмаа мөрдөж ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

1 цаг 3 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

1 цаг 3 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

1 цаг 3 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

19 цаг 6 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06