"Хүний биеийн анатомийн дөрвөн хэл, таван бичгийн  нэвтэрхий толь" бүтээлээ

2022-11-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Г.МАРАЛАА

 

"Хүний биеийн анатомийн кирилл Монгол, Англи, Орос, Монгол, Хятад хэлний дөрвөн хэл таван бичгийн нэвтэрхий тайлбар толь"-ийн  ерөнхий редактор, профессор А.Амгаланбаатартай ярилцлаа.

 

-Цахим орчинд  танай толь бичгийн талаар эерэг сөрөг мэдээлэл гарч байна. Толь бичгийнхээ тухай товч ярихгүй юу?

-Миний бие 1973 онд АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр дүүргээд АУДэС-ийн Анатомийн тэнхимд багшаар томилогдон багш, тэнхмийн эрхлэгчээр хагас зуун жил ажиллажээ. Хүний биеийн анатомийн талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулсан нэгэн эгэл профессор юм. Эмнэлэг биологийн чиглэлээр дээд боловсрол эзэмшихээр харь оронд одсон нутаг нэгт оюутан, бусад орноос манай их дээд сургуульд эмнэлэг биологийн дээд мэргэжил эзэмшихээр ирж байгаа оюутан залуустай нэг биш удаа уулзаж ярилцаж байхад суралцаж буй орны хэлийг бүрэн эзэмшиж чадаагүй нэг хоёрдугаар дамжааны оюутнуудад хүний биеийн анатомийн мэдлэг эзэмшихэд үндэсний нь хэл дээр бичсэн бүтээл амжилттай суралцах, хүний биеийн  талаарх мэдлэг оюунаа тэлэхэд ямар ном бүтээвэл тэдэнд тус болох бол гэж олон жил бодож байж хүний биеийн анатомийн кирилл Монгол, Англи, Орос, Монгол Хятад хэлний тайлбар толь бичих ажилдаа орсон.

-Та номынхоо бүтэц бүрэлдэхүүн агуулгын талаар тодруулж хэлэх үү?

-Бидний зохиосон хүний биеийн анатомийн кирилл Монгол, Англи, Орос, Монгол, Хятад хэлний дөрвөн хэл таван бичгийн нэвтэрхий тайлбар толь маань 3200 эрхтэний бүтцийн тайлбарыг багтаасан  гурван боть (А-Я хүртэл) 120 хэвлэлийн хуудас В5 форматаар өнгөт болон хар зураг оруулсан цогц бүтээл юм. 

-Нэвтэрхий тайлбар толийг бүтээхэд хэр хүндрэлтэй байв?

-Энэ толийг бүтээх гэж яваагүй газар уулзаагүй хүн манай орны хүрээнд бараг байхгүй. Хэл шинжлэлийн багш эрдэмтэн маань өөрсдөө их бүтээл дээр суугаад завгүй.  Тэгээд анагаах ухааны энэ ном дээр суухад мэдэхгүй чадахгүй зүйл их байлаа.  Бид зохиолчоор оролцож чадахгүй гэсэн хариултыг олон хүнээс авч арга буюу өөрийн шавь нартаа тулгуурлан, бичихээр шийдсэн юм. Энэ номыг зохиоход АШУҮИС-ийн Анатомийн тэнхэмийн багш, профессор С.Энэбиш, А.Авирмэд, дэд профессор Д.Уранчимэг, Д.Шинэ-Од, Б.Журамт, А.Долгорсүрэн, Анагаах ухааны доктор О.Эрдэнэзаяа, Х.Пүрэвсүрэн, Э.Түмэнжин, анагаах ухааны магистр докторант Д.Нямсүрэндэжид гэсэн эрдэмтэн шавь нар Өвөр Монголын АШУҮИС-ийн докторантурт суралцаж цол хамгаалсан Анагаах ухааны доктор Цогт, Адуучинхүү, Ариунаа гэсэн унаган Хятад хэлтэй эрдэмтэд,  БНХАУ-ын Тэнжины Анагаах Ухааны Их Сургуулийн магистрантур, докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан Анагаах Ухааны Хятад хэл, Уламжлалт Анагаах Ухааны багш АУ-ны доктор З.Болортулга нар оролцсон.  Мөн МУИС-ийн багш Монгол хэл бичгийн ухааны доктор Д.Бадамдорж түүний шавь Дэмбэрэлсүрэн Монгол бичгийн багш нарын зөвөлгөө оролцоотой бүтсэн. Хоёр жил эдгээр эрдэмтэдтэй нүдээ  чилээж, чөмгөө дундартал сууж байж бүтээсэн.

-Та бүгдийн энэ бүтээлийг гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхөд тань хэрхэн үнэлж байна вэ?

-Бид өөрсдийн бүтээлээ ОХУ-ын Якутын анагах ухааны их сургууль, Буриадын анагаахын сургуульд мөн илгээсэн.  Түүнчлэн БНХАУ-ын Хөх хот, Ордосын их сургуулийн ижил мэргэжлийн тэнхим түүний эрдэмтэн судлаачдад  илгээсэн. Одоогоор бидний бүтээлийг дэмжин хамтарч ажиллах талаар олон санал, захидал ирж байгаа. Үүнээс ялангуяа өвөрлөгч хошууны эрдэмтэд Монголд суралцах, эрдмийн зэрэг хамгаалахаар ирэхэд кирилл Монгол бичиг мэдэхгүй урамжлалт монгол бичигтэн хүмүүс их олзуурхан хүлээж авсан. Бараг тэдний захиалгаар энэ бүтээл төрсөн. Дотооддоо анагаах ухааны академи түүний гишүүд, АШУҮИС-ийн сургалтын Монгол-Япон эмнэлгийн хамт олон түүн дотроо Төрийн соёрхолт С.Эрдэнэ, Анагаах ухааны доктор, Төрийн соёрхолт хүүхдийн мэс засалч Ч.Эрдэнэцэцэг, тус эмнэлгийн алдартай эмч нар АУ-ны доктор М.Адилсайхан тэргүүтэй О.Соёмбо, Б.Баатарсүрэн, С.Бурмаа, С.Алтанчимэг, П.Төгсжаргал, профессор Д.Ичинноров,Н.Бира АУ-ны доктор М.Наранпүрэв, Л.Наранбат , Ү.Санчин зэрэг олон шавь нар минь бидний бүтээлийг амтархан уншиж бүтээлдээ ашигладаг. Дашрамд хэлэхэд эдгээр алтан гарт эмч шавь нар маань энэ өвөл номын багшийгаа хүнд өвчнөөс аварсан. Үүний ачаар миний бие амар мэнд шороо хөдөлгөж явна. 

-Та нар бүтээлээ Ерөнхий сайдын нэрэмжит уралдаанд сойсон сураг байсан.  Тэр асуудал яаж шийдэгдэв?

-Тийм ээ.  Бүтээлээ уралдуулсан. Ерөнхий сайдын нэрэмжит тэргүүний бүтээлийн уралдаан Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу шалгаруулалт явагдсан. Уг журмаар Байгаль Нийгмийн шинжлэх ухаанд гаргасан ололт амжилт, эх орны эрдэм шинжилгээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи, гадаадад эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ технологийг эх орныхоо эрдэм шинжилгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулсан гэсэн гурван номинацаар шалгаруулалт явагдсан. Бид бүтээлээ Байгаль нийгмийн ухааны ололт амжилт гэсэн номинацид оролцуулахаар уралдсан.  Бидний бүтээл хүний биеийн анатоми хэл шинжлэлийн холбоонд бүтээгдсэн дэлхийд адил төстэй бүтээл байхгүй шинэ бүтээл байсан. Уралдааны комиссоос шалгуурыг давж чадсангүй гэсэн хариу авсан. Магад бидний бүтээл тухайн төрөлдөө таарахгүй байсан ч байж болох юм. Уг нь 147 дугаар тогтоолоор батлагдсан журам түүний заалт нь амьдралаас хөндий олон шалгуур заалттай байсан. Бидний бүтээлээ дэвшүүлсэн номинацийн шалгуурт “Байгаль нийгмийн ухааны урьд өмнө нь тайлагдаагүй байсан юмс үзэгдлийг тайлж тайлбарласан байна” гэсэн заалт байдаг. Энэ чинь Нобелийн шагналтад тавигдах шаардлага л даа. Яг үүнийг биелүүлсэн бүтээлийг шалгаруулаад байсан бол Монголд 2007 оноос өнөөг хүртэл 10 гаруй Нобелийн шагналтан төрчихөөр байсан. Бодит байдалд тийм  асуудал байхгүй л байна. Мөн энэ журмаар дэвшүүлж буй гурван номинацад нэг адил дэлхийн нэр хүнд бүхий инфакт фактор өндөртэй сэтгүүлд хоёроос доошгүй өгүүлэл нийтлүүлсэн байна. Бид хүний биеийн анатомийн тайлбар толь зохиочихоод олон улсын сэтгүүлд юу гэж өгүүлэл бичиж хэвлүүлэх үү ийм практик ч дэлхийд байхгүй.  Хоёр хөршийнхөө мэргэжил нэгт нөхдийн бидний бүтээлд өгсөн санал байхад болох биз гэж материалаа өгсөн тооцоогүй. Нөгөө хоёр технологийн номинацид ч энэ заалт биелэхэд бэрх бүтэлгүй заалт байсан. Шинэ технологи боловсруулчихаад үр ашгийг нь гаргаж амжилгүй нийтэд цацдаг ямар эрдэмтэн үйлдвэрлэгч байх вэ.  Мөн өөр улс орны эрдэм шинжилгээ үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ технологийг эх орны салбаруудад нэвтрүүлж нутагшуулахад патентыг нь худалдаж авахаас өөр хүний юмны талаар дэлхийн сэтгүүлд өгүүлэл бичээд суудаг ямар тэнэг амьтан байх бол гэх мэт амьдралаас хөндий заалт дээр өгүүлсэн зүйл журамд их бий. Энэ уралдаанд оролцсон хүний зовлонг эдэлсний хувьд энэ журмын өндөр заалтын ард нуугдаж шинжээчийн комиссор шиг юм баталж тэдэнтэйгээ үгсэн хуувилдаж шинжээчийн комисс ингэж шийдсэн гэж буруу зөвөө чихээд дуртай бүтээлийг шаардлага хангасан хангаагүй  гэж дэвшүүлдэг практик шинжлэх ухаан технологи инновацын ажил хариуцсан хүмүүс байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Бидний сэтгэгдэл үнэн ч бай худал ч бай хардаж сэрдэх эрх бидэнд бас бий.

-Хүний биеийн анатомийн нэвтэрхий тайлбар толь миний бодоход анагаах ухааны сургуулийн оюутнууд, эмч нарт л их хэрэгтэй байх даа?

-Тийм ээ.  Эрдэм сурахаар хилийн чанадад одсон эх орон нэгт залууст,  суралцаж байгаа орны сургалтын хэлийг тэр бүр сайн мэдэхгүй.  Дээр нь хүний биеийн анатоми гэдэг үзэх, харах, нүдлэх, цээжлэх юм ихтэй хичээлийг үзэж амжилттай суралцана гэдэг нь санааны зоргоор бүтэх асуудал биш. Монгол  хэл дээр зохиогдсон тэгээд дэлхийн түгээмэл таван хэлний гурван хэл дээр нь хадмал орчуулгатай нэвтэрхий тайлбар тольтой байх нь суралцах зүйлд нь асар их дэмтэй. Эх хэл дээрээ хүний эрхтний талаар тулгуур мэдээлэл авч түүнийгээ тухайн орны хэл дээр зохиогдсон ном сурахаас дэлгэрүүлэх нь юу юунаас ч илүү их тус. Оюутан залууст бид оюуны том хөрөнгө орууллаа гэж боддог. Хөдөө орон нутгийн ахлах сургуульд амжилттай сайн суралцаж төгссөн 400 гаруй оюутныг ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гадаадын их дээд сургуульд улсын хөрөнгөөр суралцуулах болсон өнөө үед бид бүхний энэ нэвтэрхий тайлбар толь тэдэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Юм гадарладаг хөдөлгөөнтэй овсгоотой эцэг эхчүүд хилийн чанадад биологи анагаах ухааны чиглэлээр их дээд сургуульд суралцахаар одсон охид хөвгүүддээ бидний зохиосон энэ номыг авч өгч явуулсан нь тэдэнд чухал хэрэг болж байгаа сураг байна. Оюутаны нийтийн байраар гар дамжуулан хэрэглэж харь орны Орос, Хятад, Англи хэлтэй оюутнууд ч сонирхож байгаа бололтой. Танай сониноор дамжуулан хилийн чанадад биологи, анагаах ухааны мэрэгжлээр суралцахаар одсон хүүхдүүддээ бидний зохиосон энэ толийг АШУҮИС-ийн Анатомийн тэнхимээс авч өгч явуулж болохыг дамжуулмаар байна. Гурван боть бүтээл маань  90 мянган  төгрөгийн үнээр зарагдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)

 

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

8 цаг 7 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

8 цаг 26 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

9 цаг 35 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

12 цаг 8 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

16 цаг 11 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

18 цаг 5 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

18 цаг 15 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

18 цаг 40 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

18 цаг 50 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

18 цаг 55 мин