Амжилтын түүх:Словенийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар

2022-11-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хуульч мэргэжилтэй, 10 гаруй жил телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан 54 настай Наташа Пирц-Мусарыг словеничууд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөрөө сонголоо. Бие даан нэр дэвшсэн тэрбээр энэ сарын 13-нд болсон сонгуульд 54 хувийн саналаар ялсан юм. Ийн түүнийг “Амжилтын түүх” буландаа онцолж, хэрхэн энэ амжилтад хүрсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

“Хүний эрхийг дээдэлдэг ерөнхийлөгч болно”

 Австрийн Венагийн их сургуулийн хууль зүйн ухааны доктор Наташа Пирц-Мусар 10 гаруй жил телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан туршлагатай. Тодруулбал, CNN, BBC, ITV Granada, Sky News зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагад ажиллажээ. Сонгуульд ялсныхаа дараа тэрбээр “Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хүний эрх, ардчиллыг баталгаажуулж, үндсэн хуулиар олгосон суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Нэн тэргүүнд бүх словеничуудтайгаа нээлттэй ярилцана. Энэ удаагийн ардчилсан сонгууль тэд эх орноо ямар байгаасай гэж хүсч байгааг харууллаа” хэмээн ярьжээ. Сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ ч тэрбээр хүний эрх, хуулийн хэрэгжилт, нийгмийн халамжийн тогтолцоонд ихээхэн анхаарал хандуулна гэдгээ амлаж байсан юм. Ийн Наташа Пирц-Мусар нь Югослав улс 1991 онд задарч, Словени улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших анхны эмэгтэй ерөнхийлөгч болж, тус улсын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр Словени төдийгүй хилийн чанадад эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, тэдний дуу хоолой болж, “ёс зүйтэй удирдагч” байхаа амласан юм. Нэр нөлөө бүхий хуульч Пирц-Мусар 10 гаруй жил улсынхаа Мэдээлэл хамгаалах газрын даргаар ажилласан билээ. 

Словени улсын тухайд ерөнхийлөгч нь Монгол Улстай ижил Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн үүрэгтэй буюу бэлгэдлийн шинжтэй байдаг юм. Гэхдээ Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Төв банкны ерөнхийлөгчөөс эхлээд хэд хэдэн томоохон албан тушаалтныг нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлсэн албан тушаалтныг нь УИХ баталсан тохиолдолд бүрэн эрх нь хэрэгждэг аж. Харин ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын гишүүдийг томилох эрхтэй.

Хамгийн шилдэг  хуульч

Мэдээлэл олж авах эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх номнууд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа Трампын хэргүүд дээр ажилласан зэргээр нь олон нийт түүнийг маш сайн танина.  Наташа Пирц-Мусар 2010-2021 оны хооронд хамгийн нэр нөлөө бүхий хуульчийн шилдэг 10-т үргэлж жагссаар ирсэн юм. Эмэгтэй судлаачдыг хооронд холбох, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх “OnaVe” хэмээх холбоог хамтран үүсгэн байгуулсан билээ.

Тэрбээр АНУ-ын Жоржиа мужийн нийслэл Атланта хотын “CNN” телевизийн сургалтад хамрагдаж, үргэлжлүүлэн Их Британийн “Salford” их сургуульд хоёр семестерийн турш суралцжээ. Энэ хугацаандаа BBCGranada TVSky NewsReuters TV, Border TV гэсэн томоохон телевизүүдэд дадлага хийсэн байна. Тэрбээр бизнесс эрхлэгч Алеш Мусар хэмээх залуутай гэрлэсэн агаад тэд нэг хүүтэй.

Ялалт байгуулсан анхны бие даан нэр дэвшигч

Пирц-Мусар ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөнө гэдгээ аравдугаар сарын 23-нд зарласан. Ингэснээр тэрбээр бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч болсон билээ. Гэхдээ Залуучуудын нам болон “Pirate” намынхан түүнийг дэмжихээр илэрхийлж байв. Мөн  Словенийн ерөнхийлөгч асан Милан Кучан, Данило Турк нар түүнийг дэмжинэ гэдгээ нэр дэвшихээ зарлах үеэр нь мэдэгдсэн юм.

Наташа Пирц-Мусарын блиц

1992 онд:Юблянагийн их сургуулийн Хуулийн факультетыг хуулийн чиглэлээр төгссөн.

2001 онд: “Актива” группын олон нийттэй харилцах хэлтсийн дарга

1997-2003 онд:Хуульчийн шалгалтдаа тэнцсэн ч Словенийн төв телевизэд сэтгүүлч, мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажилласан.

2003-2008 онд:Хувийн “POP” телевизийн “24UR” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчээр ажилласан.

2003 онд:Словенийн Дээд шүүхийн Мэдээлэл, боловсролын төвийн захирлаар томилогджээ.

2004-2014 онд:Нийтийн мэдээллийн комиссар

2011 онд:Европолийн Хамтарсан хяналтын байгууллагын дэд ерөнхийлөгч

2012 онд:Европын холбооны Европолийн Хамтарсан хяналтын байгууллагын ерөнхийлөгч

2015-2016 онд:Словенийн Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч

2015 онд:Венийн их сургуулийн хуулийн факультетэд “Хувь хүний эрх болон мэдээллийн эрх чөлөөний тэнцвэр” сэдвээр хууль зүйн ухааны доктор зэргээ хамгаалсан.

2016 онд: “Pirc Musar & Lemut Strle” нэртэй хуулийн хамтарсан фирмээ байгуулжээ.

Эх сурвалж:Reuters, Aljazeera, DW

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

2 цаг 16 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

2 цаг 16 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

2 цаг 16 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

20 цаг 19 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06