Баянзүрх дүүрэгт “Ногоон дэлхий” арга хэмжээг ASEZ WAO-с зохион байгууллаа

2022-11-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

"Байгаль орчноо хамтдаа хайрлая" уриан дор “Ногоон дэлхий (Green Earth)” арга хэмжээг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2022.11.27-ны Ням гарагт Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн дэргэдэх ажилчин залуу сайн дурынхны баг болох ASEZ WAO-с зохион байгууллаа. “Ногоон дэлхий” арга хэмжээнд хотын төвийн гудамж талбайг цэвэрлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн төлөөх байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагаанууд багтдаг юм. ASEZ WAO-н албаны хүн хэлэхдээ “Эх дэлхийнхээ байгаль орчныг хайрлан хамгаалж, эрүүл саруул орчин бүрдүүлэн амьдрах үйлсэд хүн бүр оролцох үүрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа байгаль орчноо хайрлан хамгаалах ажлыг хийж хэвших нь өчүүхэн багаас агуу үйлс хийж бүтээхийн эх үндэс болно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ өдөр ASEZ WAO-н залуус ба тэдний найз нөхөд, ойр дотнынхон гээд 100 гаруй залуус цуглан Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх 1.8 км замыг цэвэрлэлээ. Хөлдөж зузаарсан цас мөсийг хагалж зөөн, мөн ойр орчимын хогийг цэвэрлэв. Хүйтний эрч чангарч, гадаа цасан шуургатай байсан ч энэхүү аяныг өрнүүлж буй залуучууд инээмсэглэн, баяр хөөртэйгөөр нийгэмд тустай сайн дурын ажил хийж байгааг харахад үе тэнгийн залуучуудад үнэхээр үлгэр дуурайл үзүүлэх сайн үйлс боллоо. Гурван цаг орчим үргэлжилсэн энэхүү цэвэрлэгээгээр нэг удаагийн болон хуванцар эд зүйлс, лааз, гээд төрөл бүрийн хог хаягдлаар дүүрэн нийт 10 гаруй уут хог цэвэрлэсэн байна.

Цэвэрлээгээний ажилд дэмжлэг үзүүлэн оролцсон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн ажилтан х. Болорцэцэг “Хувьтай хүн хур борооноор гэсэн үг байдаг. Цалин цагаан цастай энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтэд эх дэлхийгээ хайрлая уриатай ASEZ WAO-н залуучууд болох Бурханы сүмийн хамт олон өнөөдөр дэлхий нийтээр хэрэгжүүлдэг цэвэрлэгээний хөдөлгөөнөө Нийслэлийн хот тохижилтын газарын хамт олон бидэнтэй нэгдэн, нэгэн гэр бүл болж хамтран ажиллаж байгаад маш их баяртай байна. Та бүгдийн хойшдын ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй байж, дэлхий нийтэд энэ ажил улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөе” хэмээн залуучуудтай нэг өдөр хамтран ажилласан сэтгэгдлээ ихэд догдлонгуй хувуулцлаа.

Сайн дурын ажилд Солонгос улсаас ирээд оролцсон ASEZ WAO-н гишүүн Ким ЫнЖон “Бурханы сүмийн залуучууд энэ удаа гадаадын 8 улсад 15 баг болж томилогдсон юм. Манай баг Монголд томилогдон ирээд замын цас цэвэрлэх хөдөлгөөн өрнүүллээ. Бидний ажлыг Баянзүрх дүүргээс маш их дэмжсэнээр олон гишүүдтэйгээ хамт цас цэвэрлэх ажлаа саадгүй хийгээд дууслаа. Юун түрүүнд ийм боломжийг зөвшөөрсөн Елохим Бурхандаа чин сэтгэлээ талархаж байна” хэмээн ярив.

ASEZ WAO-н байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажлууд оны эцэс хүртэл үргэлжлэх аж. "No more GPGP" (Хуванцар хог хаягдлыг багасгах), "Green Earth" (Гудамж талбай цэвэрлэх), "Blue Ocean" (Гол мөрөн, далай тэнгис цэвэрлэх), "Mother’s Forest" (Дэлхий даяар мод тарих), "Green Workplace” (Ажлын байран дахь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа) зэрэг ажлуудыг тэд дэлхийн өнцөг булан бүрд өрнүүлж байгаа бөгөөд 2022.11.27-ны өдөр АНУ, Солонгос, Филиппин, Сингапур, Малайз, Энэтхэг, Мексик, Перу, Аргентин, Буркина Фасо, ӨАБНУ, Монгол зэрэг орнуудад нэгэн зэрэг явагдсан байна.

ASEZ WAO баг өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо, Сансар орчим, Хан-Уул дүүргийн Богд уул, Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв зэрэг газруудад цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө цэвэрлэгээний хөдөлгөөн өрнүүлж байжээ. Тэд байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн аян өрнүүлэхээс гадна Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг эмчлэх зориулалттай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан байна. Өвлийн улиралд утаа ихэсч, амьсгалын замын өвчний улмаас тус эмнэлгийг зорин ирдэг хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгддэг ийм үед тус эмнэлгийн хувьд ASEZ WAO-н залуучуудын дэмжлэгтэйгээр тулгараад байсан хүндрэл дараалал нь хөнгөвчлөгдсөн байна.

Энэ мэт сайн дурын ажлуудыг дэлхий даяар идэвхтэй өрнүүлсээр байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийг дэмжих, яаралтай тусламж үзүүлэх, соёлын солилцоо зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаануудаараа хүн төрөлхтний хөгжил болон дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна. Тус ажлууд нь "Бид нэг гэр бүл болж, эх дэлхийгээ эхнээс нь дуустал аварцгаая" гэсэн утгатай ASEZ WAO-н нэрний утгатай тохирч байгаа сайн дурын ажлууд юм.

ASEZ WAO баг энэ сарын 21-нд Англи улсад болсон 2022 оны “Ногоон алим” шагнал гардуулах ёслол дээр "Mother’s Forest" төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ төлөө мөнгөн шагнал хүртжээ. Түүнчлэн олон улсын байгаль орчны “Ногоон дэлхий” шагнал болон “Ногоон алим” шагналыг 2020 оноос хойш гурван жил дараалан авсан бөгөөд “Ногоон дэлхийн элч” гэх нэр хүндтэй шагнал ч мөн хүртсэн байна. 2020 оноос хойш гурвалсан шагнал (“Ногоон алим”, “Ногоон дэлхий”, “Ногоон дэлхийн элч”) хүртээд буйд нь уг шагналыг зохион байгуулагч “Green Organization” дэлхийн байгууллагаас онцгойлон баяр хүргэж, урам өгөх зорилгоор хөгжиж буй орнуудад 100 мод тарьж, багийн залуусыг урамшуулсан ажээ. Өнгөрсөн хугацаанд тэд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагад олгодог дээд шагнал), Чили улсын Чиликура хотын даргын хүндэт өргөмжлөл, Перу улсын Уанкайо хотын даргын шагналыг ч мөн гардан авсан байна.

Т.Буманцэцэг эгч дүү БУРХАНДАА өгч байгаа бэлэг юм.Бурханаас ерөөл их аваарай.
Eia.ЭЦЭГ ЭХ БУРХАНДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ БАЙНА.
batchimeg
Asez wao bagiinhaa hamt olond bayr hvrgie gadaa hviten baisanch haluun setgeleer oroltsson bvh zaluuchuuddaa amjilt 🤩🤩🤩😍😍😍
Гэнэтийн цочир хүйтрэлийн үед их цас орж цэвэрлэж дийлэхгүй, хальтиргаа гулгаа ихсэж, олон хүн, тэр дундаа ахмад настнууд хальтирч унаад гар хөлөө хугалах, хүнд гэмтэл бэртэл авч байгаа үед, цанаа олж тусалсан сайхан сэтгэлтэй залуучууддаа баярлалаа. Өнөөгийн нийгэмд ухамсаргүй залуучууд настайчуудыг зайлуулана гэж ярьж байхад үлгэр жишээ болж байна.баярлалаа.
Todbayarmaa
ASEZ WAO-giin buh zaluuchuudad bayar hurgie. Urgelj sain uilseeree uls orondoo ulger duurail uzuulj bui ta buhnii ajild tani amjilt husie.
Бурханы сүмийн залуучууд халуун сэтгэлээр гадаа хүйтэн бсанч маш хичээл зүтгэл гаргасанд маш их Баярлалаа 💝🥰
Цэндээ
Маш сайхан сэтгэлтэй залуус юмаа. Ийм хүйтэн өдөр бусдын төлөө даарахыг үл хайхарч хийсэн мундаг байнаа.Яг юу энэ залуусыг нэгтгэж чадсан болоо,?
Ямар мундаг залуус вэ.
Т.Солонго
Ийм их хүйтэнд нэгдэж, зам талбай цэвэрлэн сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан та бүхэнд баярлалаа🧡
Явган хүний замаар явж хүн бүр маш ихээр талархаж бга Баярлалаа Та бүгд 💖❤👏👏👏
Л.Энхжаргал
Уур амьсгалын хүнд нөхцөлтэй, хорт утааны асуудлын нөлөөтэй бас хүйтэн байгаа энэо үед ч гар биеэрээ , чин сэтгэлээрээ цэвэрлэгээ хийн оролцсон Бурханы сүмийн сайн дурын байгууллагын залууст маш их баярлаж байа.
D.Gansukh
Ta buhend tsashdin uil ajilga ulam urgujin telj delhig hamrah boltugai.Buh delhin zaluchud negdesei gej husch bn.Bas mungul oyutan zaluchud nedehig urialj bn
ASEZ💙WAO💙GOOD💙LUCK
Б.Оюунтуяа
АSEZ WAO багын залуучууддаа үнэхээр их баярлалаа.Ийм их хальтиргаа гулгаатай явган хүн явахад хэцүү,машин тэрэг явахад хэцүү зам талбайг цэвэрлэж өгсөнд талархаж байна.Эцэг Эх бурханаас ерөөл их аваарай.
Явган бидэнд үнэхээр сайн зүйл хийж өглөө. Баярлалаа. Залуусаа
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

11 цаг 20 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

11 цаг 44 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

11 цаг 48 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

17 цаг 58 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

18 цаг 0 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 50 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

21 цаг 55 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

22 цаг 0 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

22 цаг 5 мин