Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-11-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийг урьж, ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Жил бүрийн төсөв өөр өөрийн онцлогтой ч, хөгжлийн бодлогоо дагаж төсвөө баталдаг үзэл санаа нь ижилхэн. Өмнөх жилүүдийн төсөв  цар тахлын үеийг даван туулахад түлхүү чиглэж байсныг дурдах нь зүйтэй.Харин 2023 оны төсөв Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжинэ. Мөн цар тахлын дараах эдийн засгийн байдал, олон улсын геополитекийн амаргүй нөхцөл байдал зэрэг таамаглаагүй давалгаануудад  эдийн засгаа хэрхэн тогтворжуулах вэ гэдэгт төвлөрсөн төсөв болсон. 

-“Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулсан хөрөнгө оруулалтууд  бий.  Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, замын бүтээн байгуулалтууд, Хөшигийн хөндийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд гэх мэтчилэн.  Ер нь цаашид  “Шинэ сэргэлт”-ийн бодлого маань зөвхөн төсвөөс биш санхүүгийн олон эх үүсвэрээс санхүүжин  хэрэгжээд явна. Товчхондоо бол Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр түлхүү тулгуурлана. Энэ бодлогын гол цөм нь хувийн хэвшлийг хөгжлийн бодлогод татан оролцуулах юм. Ингэснээр илүү үр дүнтэй, илүү бодит, илүү үр ашигтай байж чадна.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг  НҮБ-ын жишиг хууль дээр үндэслэж боловсруулсан.  Улс орнууд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Засгийн газар нь дангаараа биш  хамтдаа хүчээ нэгтгэж  зүтгэх нь үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.

-Төр өөрийн хийж хэрэгжүүлэх ажлаа хувийн хэвшлээр хийлгэж байгаа учраас төсвийн ачаалал багасна. Нөгөөтэйгүүр,  хувийн хэвшил  бизнесээ эрсдэл багатай урт хугацаанд явуулах орчин сайжирна.  Тухайлбал, төр заавал  байшин барих гээд хөрөнгө оруулаад байх шаардлагагүй.  Хувийн хэвшил нь барьж ашиглалтад оруулаад, үйлчилгээ үзүүлнэ.   Төрийн зүгээс тэр  үйлчилгээг нь  аваад сар болгон түрээс хэлбэрээр төлбөр  зэргээр   дэмжээд хамтран ажиллаад  явж болно гэсэн үг. 

-Цаашид хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг байя гэсэн зорилгын хүрээнд төсвөөс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тодорхой  хэмжээнд дэмжинэ. Мөн зөвхөн төсөв гэлтгүй бодлогын түвшинд болон хууль эрх зүйн  бүхий талаас дэмжлэг үзүүлж ажиллана. 

-Хөгжиж байгаа орнууд зөвхөн алдагдалгүй төсөв батлахад л анхаараад байвал  хөгжлийн боломжоо хязгаарлаад байгаатай адил.  Гэхдээ алдагдлыг аль болохоор бага, зохистой түвшинд барих нь зүйн хэрэг.

-Түгжрэлийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол үүнтэй холбогдон гарах зардлыг 50 хувиар нэмэгдүүлж татвар ногдох орлогоос хасч тооцно. Мөн ажилчдадаа зөөх автобус импортоор оруулж ирвэл гааль, НӨАТ-ын татвараас нь бүрэн чөлөөлөх зохицуулалтууд орсон байгаа.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нэг их наядын хэмнэлтийг урсгал болон хөрөнгө оруулалтын зардал дээр хийж байгаа.  Урсгал зардал дээр 560 орчим тэрбум төгрөг хэмнэсэн. Хөрөнгө оруулалт дээр орон нутагт угтах, үдэх хаалга барихгүй, дүүрэг баг суманд шинэ конторын барилга барихгүй гэх мэтчилэн энэ чиглэлд 427 орчим тэрбум төгрөг  хэмнэж байна. 

-Төсвийн хувьд аль болохоор алдагдалгүй төсөв батлахыг зорих ёстой. 2023 оны төсвийн алдагдлыг дорвитой бууруулж, төлбөрийн тэнцлийг сайжруулж чадсан.  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ирэх оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэхээр байж болно гэж заасан байдаг.   Бид үүнийг бууруулж ДНБ-ий 2.6 хувьд хүргэсэн. Нэлээд сайн хэмнэлт хийж байж, энэ дүнд хүрсэн. 

өсвийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, тодотгохгүй зарчмыг барьж байгаа. 2018, 2019 онуудад тодотгол хийгээгүй, харин 2022 онд хийсэн  хоёр удаагийн  тодотгол бол нэг нь ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тодотгол, нөгөөх нь төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд орох тодотгол байсан.

-Жендэр гэхээр л зөвхөн эмэгтэй хүний асуудлыг ярьж байгаа юм шиг өрөөсгөл хандаж болохгүй. Жендэрийн тэгш байдал гэдэг нь хүн бүр нийгмийн бүхий л  харилцаанд тэгш  оролцож,  хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулахыг л хэлээд байгаа хэрэг.  Гэтэл манай улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай биш байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.

-Жендэрийн хэвшмэл ойлголт нь олон зүйлд он удаан жилийн турш  нэвт шингэсэн байдаг. Үүнийг өөрчлөхөд  хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай. Ер нь бүх шатны бодлогыг боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, үнэлэх тогтолцоо жендэрийн мэдрэмжтэй байх ёстой.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

44 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

49 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

7 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

7 цаг 36 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

7 цаг 36 мин
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж б

7 цаг 36 мин
"Фронт Цэгмид - Дочь гобийского края"

В пустыни ровном, гладком полотне,

19 цаг 17 мин
“Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслол болов

Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монг

19 цаг 21 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

22 цаг 49 мин
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг яаж шийдэх вэ?

Зээл хүсэгч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн орон сууцаа барьцаалан, шинэ орон сууцны урьдчилгааг төлөх боломж бүрддэг.

23 цаг 16 мин