Ж.Байгалмаа:Омикроны шинэ хувилбар амьсгалын дээд замын өвчлөлийг үүсгэж байна

2022-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбар нэмэгдэж байгаа талаар  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Омикроны хувьд нууц үеийн хугацаа нь богино бөгөөд BQ.1.2, BF.7 дэд хувилбарын хувьд нууц үеийн хугацаа нь дундажаар хоёр хоног байна.

Батлагдсан тохиолдлууд ихэвчлэн халдвартай хүнтэй харьцсанаас хойш хоёр хоног дотроо шинж тэмдэг илэрч байна гэж хэлж байгаа.

Харин давтан өвдөлтийн хувь буюу дахин халдвар авсан тохиолдол энэ дэд хэв шинж дээр 58 хувьд хүрсэн байна.

Тодруулбал, энэ оны эхний хоёр сард омикрон хувилбарын оргил үед давтан халдвар авсан тохиолдол 25 хувь байсан бол одоо омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын үед давтан өвдөлтийн хувь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Ингэхдээ ихэвчлэн долоон сараас нэг жилийн хугацаанд дахин халдвараар өвчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь халдвар аваад эдгэрсний дараа тогтсон байгалийн дархлаа нь долоон сар орчмын дараа буурсан тул ийнхүү давтан өвдөж байна.

Иймд долоон сараас нэг жилийн өмнө коронавируст халдвараар өвдсөн бол одоо давтан өвдөх эрсдэл үүссэн. Тиймээс дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатай" гэв.

Мөн Омикроны дэд хувилбараар үүсгэгдсэн халдварын тархалт түгээмэл байгаатай холбоотойгоо олон салбарын оролцоотой 28 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг өнгөрсөн лхагва гарагт хийжээ. Уг үнэлгээгээр омикроны дэд хувилбар тархах эрсдэл дунд байна гэсэн дүгнэлт гарсан гэдгийг тэрбээр хэллээ.Түүнчлэн Омикроны шинэ дэд хэв шинж нь амьсгалын дээд замын өвчлөлийг үүсгэж байна гэж үзэж байгаа гэдгийг онцлов. 

Эх сурвалж:www.polit.mn

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

13 цаг 24 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

13 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

14 цаг 0 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

16 цаг 43 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

17 цаг 38 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

23 цаг 31 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Уржигдар 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Уржигдар 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Уржигдар 15 цаг 17 мин