Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад НӨАТ-ын буцаан олголт өгнө

2022-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Аялал жуулчлалын тухай хуулийг даваа гарагт өргөн барина. Эдийн засгийг дэмжих, эрхзүйн орчныг бүрдүүлэх хууль байх ёстой. Энэ хуулийг дагаад 12 орчим хуульд өөрчлөлт орно. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж буй. Монгол Улс бүх онгоцыг хүлээн авна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгож, хувийн хэвшлийнхэн авч явна. Дотоодын агаарын тээврийг дэмжих шаардлагатай.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчийн ажлыг тодорхой цэгцтэй болгоно. ДНБ өндөртэй орнуудын визийг чөлөөлөх, цахим визийг олгох болно. Ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг өгнө. Ариун цэврийн байгууламжуудыг цэгцлэх асуудлыг хуульд тодорхой хэмжээнд тусгаж байгаа. ААН-үүд өөрсдөө цэгцлэх бөгөөд төрөөс аж ахуйн албан татвартай холбох байдлаар шийдлийг гаргах юм. Тухайлбал, шатахуун түгээх станцууд байна. Арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл бүх шатахуун түгээх станцын нүхэн жорлонг байхгүй болгож, шинэчлэх албан даалгавар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна.Эрхзүйн хүрээнд нүхэн жорлонгийн асуудлыг цэгцэлнэ. Энэ нь хуулийн хүрээнд байх ёстой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

13 цаг 25 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

13 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

14 цаг 1 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

16 цаг 44 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

17 цаг 39 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

23 цаг 33 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Уржигдар 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Уржигдар 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Уржигдар 15 цаг 17 мин