“Жаргалтайн орон”-ыг тольдохуй

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Улбар дулаахан өнгө зонхилсон, эрчимлэг бүтээлүүд бол зураач Х.Эрдэнэ-Очирын “Жаргалтайн орон” үзэсгэлэнд дэлгэсэн хийсвэр зургийн нэг хэсэг. Тэрбээр уран бүтээлээрээ эерэг мэдрэмж, тааламжтай сайхныг түгээхийг чухалчилдаг. Тиймээс үзэсгэлэнгээ энэ сарын 25-ныг дуустал толилуулахаар "ХААН" галерейд дэлгэсэн нь энэ. Түүний зургууд болон тайлбарыг харсан хүн сэтгэл сэргэсэн мэдрэмжийг авна. Монгол хүн бүр жаргалтай байх гэсэн утга агуулгатай бүтээл 10 гаруй бий. Бүтээл бүр нэг өгүүлэмжийг олон талаас нь хийсвэрээр илэрхийлжээ.

 

Жирийн айлын дүр төрхийг үзүүлсэн бүтээлүүд

 

Танхимд байрлах зургуудаас хоёр бүтээл нүдэнд туслаа. Цэлгэр уудам талд айл байгаа нь харагдана. Наана нь морины идээшлэх дүр зургийг дүрслэн буулгажээ. Зургийн тайлбар нь “Хөдөө талдаа амар амгалан идээшилж буй морьд” гэж бичсэн байлаа. Харин хажууд нь байрлах “Налгар намар” зурагт залхуутай хэвтэх нохой, тэргэн дээр өлгөсөн аарц, усны торх байх нь жирийн айлын эгэл амьдралын дүр төрхийг, содон өнгөтэй хослуулан тусгажээ.

 

Зургуудаа зурж байхад морьд янцгаах, давхиж буй нь нүдэнд буу

 

Зураач “Жаргалтайн орон” үзэсгэлэнгээрээ бүхэн аз жаргалтай байх боломжтой гэдэг санааг илэрхийлсэн гэж байв. Тэрбээр “Монгол орны аз жаргалтай байдлыг юугаар төсөөлөх вэ гэвэл ахуй амьдрал болох хөдөө талд морио унаж буй хүмүүсийг гэж хариулна. Тиймээс зургуудаа зурж байхад морьд янцгаах, давхиж буй нь нүдэнд бууж, сэтгэл хөдлөж байлаа. Хурц өнгийг ашигласан явдал нь огцом хөдөлгөөнтэй, бичилттэй, тавилттай байдлыг илэрхийлэхийг зорьсон. Зарим зурагт өөрчлөлт их орсон. Анх төсөөлж байсан зурагаа зурж байхад энэ зүйлийг нэмчихвэл илүү огшсон, сэтгэл төрүүлэм зураг болох юм байна гэж үзсэн. Тиймээс өөрийн хүсэлдээ тааруулж зурагаа өөрчилж байлаа. Мөн жаргалтай байна гэдэг амар амгалан байхыг хэлдэг.

 Иймд хөдөө тал жинхэнэ жаргалын орон юм гэдгийг илэрхийлэхийг хүссэн” гэж байсан юм. Х.Эрдэнэ-Очирын хувьд тал нутгийн үзэмж, өвөрмөц тогтоц хийгээд хөдөө нутгийн уламжлалт ахуй, хүлэг морьд, адуучин хүний эгэл амьдралыг абстракт буюу хийсвэрээр хүүрнэсэн бүтээлүүдээрээ танил. Тухайлбал, бийрийн бичилт, зоримог хурц ѳнгѳ нь үүнийг нь илэрхийлж байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)

 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 45 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 45 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

16 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

20 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

20 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13