"Вокруг света" сэтгүүл 165 жилийн ойгоо тэмдэглэж байна

2026-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

Оросын шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн ууган сэтгүүлүүдийн нэг болох "Вокруг света" сэтгүүл энэ онд 165 жилийн ойгоо тэмдэглэж байна. 165 жилийн турш тасралтгүй гарч Оросын төдийгүй орос хэлээр уншдаг уншигчдын хэдэн үеийнхний танин мэдэхүйн хөтөч болж ирсэн сэтгүүл түүхт ойдоо зориулан энэ жил хэд хэдэн тусгай дугаар хийжээ. Тухайлбал, Оросын Усан спортын холбоотой хамтран тусгай дугаар бэлтгэж, энэ зургаадугаар сарын 3-6-нд болсон Санкт Петербургийн эдийн засгийн форумын үеэр танилцуулсан байна. Тусгай дугаар нь Орост усан сэлэлтээс эхлээд усан поло хүртэлх усан спортын түүх, тэдгээрийн урлагтай холбоотой талаас нь харуулахад чиглэсэн байна.

"Вокруг света" сэтгүүлийн ерөнхий редактор Мария Мернова хэлэхдээ "Бид бусад соёлд үүссэн усан спорт Орост хэрхэн шинэ тайлбар авсан, спортын салбаруудыг шинэ утга агуулгатай болгосон, урлагийн гоо зүй, орчин үеийн спортын хөгжилд өндөр технологи хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг судлах сонирхолтой байсан" гэж тусгай төслийнхөө талаар тайлбарласан байна.

Хиймэл оюун ухаан хөгжиж байхад хэвлэмэл хэвлэл, тэр дундаа сэтгүүл яах вэ үлдэх үү, алга болох уу гэдэг асуулт хаа сайгүй байдаг. Яг ийм утгатай асуултад 165 жилийн түүхтэй сэтгүүлийн ерөнхий редактор телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ “Сэтгүүл уншигчдад танил сэдвийг тэс өөр, ер бусын өнцгөөс харуулж чаддаг учраас үнэ цэнээ алдахгүй” гэж хариулсан байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
гайхалтай гэхээс өөр үг алга, энийг л жинхэнэ тогтвортой хөгжил гэнээ,
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

3 цаг 1 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

3 цаг 1 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

3 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

3 цаг 1 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17