Э.Батшугар: Монгол Улс "Эм,эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори"-той боллоо

2026-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАА

 

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өчигдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н. Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа болон салбарын төлөөллүүд оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний нээж буй энэхүү лаборатори нь Засгийн газар, Дэлхийн банк, ДЭМБ-ын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” гэлээ.

Тэрээр мөн лаборатори ашиглалтад орсноор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шинэ түвшинд хүрэхийг онцлов.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” гэсэн юм.

Энэхүү лабораторийг Дэлхийн банкны Цар тахлын сангийн 1.8 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд шинэчлэн байгууллаа.Шинэчлэлийн хүрээнд эмийн чанарын хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэх орчин үеийн багаж тоног төхөөрөмж, хэмжил зүйн болон био аюулгүй ажиллагааны дэвшилтэт системүүдийг нэвтрүүлсэн байна.

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала нар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр эмийн идэвхт бодисын агууламж, хольц, үлдэгдэл уусгагч, хүнд металл зэрэг чанар, аюулгүй байдлын гол үзүүлэлтүүдийг олон улсын шаардлагын түвшинд тодорхойлох боломж бүрджээ. Мөн лабораторийн мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, дадлага, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр лабораторийн хүчин чадал эрс нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломжтой болохоос гадна зах зээлийн тандалт, хяналтын үр нөлөө сайжирч, иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа улам бэхжих юм.

Төслийн санхүүжилт болон тоног төхөөрөмжийн шинэчлэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтансувд, ДЭМБ болон ЭМЯ хамтран 2025 онд эхлүүлсэн 1.8 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд тус лабораторийн байрыг бүрэн шинэчиллээ. Хийн систем, агааржуулалт болон уурын системийг олон улсын эмийн чанарын лабораторийн түвшинд хүргэсэн гэв.

Шинэ лабораторид нийт 49 нэр төрлийн 77 тоног төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар 35 төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Шинэчлэгдэж буй чиглэлүүд: Өндөр идэвхт хроматограф, микробиологи, уламжлалт болон ургамлын эмийн, химийн лабораторийн тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэж, сорьц хадгалах олон улсын стандартын хөргүүрүүдийг нийлүүлсэн байна.

Ингэснээр лабораторийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Тус лаборатори нь олон улсын GLP (Good Laboratory Practice) болон ДЭМБ-ын ML3 стандартын шаардлагыг бүрэн хангасан. Лабораторийн хүчин чадал нэмэгдсэнээр жилд шинжилдэг байсан 2000 сорьц, дээжийн тоо 4000 болж өсөх бөгөөд шинжилгээний хүлээгдэл 50 хувиар буурах гол үр дүнтэй юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын эмийн чанарын хяналт, зохицуулалтын тогтолцоо бэхжиж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох хөгжлийн шинэ эхлэл тавигдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 114 (7856)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

10 цаг 16 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

10 цаг 21 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

21 цаг 2 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

21 цаг 2 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

21 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

21 цаг 2 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18