С.Ганбаатар: Улсын өрөнд тооцдог зарим заалтыг хасах нь буруу

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Монгол улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх харьцааг 70  хувь болгон нэмэх тухай ярьж байна. Хэрэв өрийн таазыг 70 хувь болговол нэг хүнд ногдох өрийн хэмжээ долоон сая төгрөгт дөхнө гэх эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Өрийн тааз 70 хувиас давсан тухай мэдээлэл гарч байгаа. Ер нь өрийн удирдлагын таазыг нэмэгдүүлэх нь хэр зохистой гэж та бодож байна вэ?

-Өрийн таазыг хуульд заасан 40 хувиас хэтрээгүй гэдэгт би итгэж байна. Улсын өр гэдэгт алийг нь тооцох вэ гэдгийг илүү анхаарч байна. Төсвийн гадуур байгаа маш олон зээл бий. Тухайлбал, аж ахуйн нэгж болон компаниудын тавьсан өрийг дурдаж болно. Эдгээрийг улсын өр хэмээн тооцно гэвэл 40 хувиас давсан. Харин Засгийн газар, Монголбанкны тавьсан өр тус тусдаа байх ёстой. Тиймээс тодорхой тоог мэргэжилтнүүд хэлэх байх. Төсвийн байнгын хороон дээр би энэ тухай ярьж байсан. Тэгэхээр бид өрийнхөө хэмжээг нэмье гэхээс өмнө 1.5 тэрбум ам.долларын өрийн гүйцэтгэл болон үр дүнд ямар дүгнэлт хийсэн бэ гэдэг л чухал.

Манай улс төсвийн гадуур тавьсан өрийг хэрхэн шийдвэрлэх, нэг үгээр хэлбэл яах гээд байгаагаа тодруулах ёстой. Өр гэдэг нэг талдаа эрсдэл, нөгөө талдаа боломж байдаг юм. Тиймээс эрсдлийг удирдана гэж байдаггүй, урьдчилан сэргийлж болдог. Түүнчлэн олоод ирсэн хөрөнгийг муу зүйлд зарцуулах уу, сайн зүйлд үү гэдэг нь хүмүүсийн нэн түрүүнд бодож байх ёстой зүйл. Хэрэв өр тавьж байгаа бол түүний шалгуур үзүүлэлтүүдийг хуулиар маш хатуу тогтоох хэрэгтэй. Юунд зарцуулах, юу хийх гэж байгаа нь тодорхойгүй байж өр тавихаа шууд зогсоох ёстой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг ч зүгээр нэг хэлсэн үг биш юм шүү. Уг нь бид эхний авсан зээлүүдээ төмөрлөгийн үйлдвэр болон валют оруулж ирэх боломжоо харгалзан өгөх ёстой байсан. Энэ тухай хоёр жилийн турш ярьж байна. Бидэнд хадаасаа үйлдвэрлэчих боломж бий.

-Төсвөөс гадуурх өр гэж таныхаар аль нь вэ?

-Томоохон групп, Хөгжлийн банк зэрэг газрууд их хэмжээгээр өр тавьсан байгаа. Эдгээрийг нэг уутанд оруулж манай улсын үндэсний хэмжээний өрийн менежментийг гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.

-Хуульд зааснаар Засгийн газраас гаргасан өр, баталгаа, ТӨҮГ болон томоохон аж ахуйн нэгжүүдийн өрийг “Улсын өр” гэж үзнэ гэсэн байгаа. Энэ заалтаас зарим хэсгийг хасчихсан тухай судлаач, эдийн засагчид хэлж байна?

-Миний хувьд тэдгээр хүмүүстэй санал нэг байна. Төсвийн байнгын хорооны хурал дээр нэлээд маргалдсан. Хараахан шийдэл гараагүй. Улсын өрөнд тооцдог зарим заалтыг хасна гэдэг буруу. 

-Таазыг 70 хувь болговол зээлийн эргэн төлөлтөд эрсдэл гарах уу?

-Мэдээж эрсдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар үндэслэлтэй ТЭЗҮ байгаа вэ гэдгээ тодорхой болгосны дараа өр тавих хэрэгтэй гэдэг санааг хуульд оруулахаар ярьж байна.

-Бидэнд саваа бэлдэхгүй саалиа бэлдсэн гашуун туршлага бий. Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Тиймээс бие даагч­дын зүгээс баталгаатай үед өр тавьдаг байх ёстой гэд­гийг хэлээд байгаа хэрэг.

-Өрийн удирдлагын хууль өөрчлөгдвөл, Төс­вийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орох болох нь. Гадны орнууд энэ хуулийг багадаа гурван жил тогтвортой байлгахыг зөвлөж байсан санагдана?

-Надад нэг санал байна. Яагаад гэвэл 40 хувь гэдэг тооцоо судалгаа, үндэслэлтэй гарсан дүн. Тиймээс үр дүн гарах, ашигтай зүйлд зарцуулвал бидний зээлсэн мөнгө багадахгүй. Ер нь өрийг авахдаа эдийн засгийн тэлэлт хийх зорилготой байдаг. Мөн ТЭЗҮ, зах зээлийн судалгааг уялдуулж зээл авч болох эсэхийг шийддэг. Гэтэл манайх эдгээрийн талаар огт ярьдаггүй. Тэгэхээр хуульчилж, зааж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Төсвийн хуульд гурван жил ашиглаж болох цонхыг гаргаж өгсөн боловч боломжоо алдсан тухай ярьж байна. Та үүнийг юу гэж бодож байгаа вэ?

-Цонх байсан ч байгаагүй ч улс орон урагшлахын тулд томоохон боловсруулах үйлдвэрүүд дээрээ хүчтэй мөнгөний болон хөрөнгө оруулалтын бодлогоо хандуулсан оронд үйлдвэржилт явагдана. Түүний дараа мэдлэг оюун ухаан шингэсэн тодорхой бүтээгдэхүүнийг хийж байж гадаад зах зээлээс ашигтай валют оруулж ирэх үйлдвэрлэлүүд рүү орвол ажил хэвийн явна. Үүнийг л хүсч байна. Бид түүхийн эдийн үнэтэй уялдсан зах зээлийн циклд хэлмэгдсээр ирсэн. Үүнээс гарах гарц нь үйлдвэржилт, ажлын байранд хийх хөрөнгө оруулалт юм шүү.

-Хамгийн гол нь өрийн тааз хэд болох нь чухал биш гэсэн үг үү?

-Тийм. 70, 40 аль нь ч байсан хамаагүй. Гол нь үр дүнтэй, ашигтай, судалгаатай, ТЭЗҮ нь боловсрогдсон төслийг санхүүжүүлж ашгаа хур­дан авах ёстой. Гэхдээ 40 гэдэг тоо үндэслэл сай­тай гарсан учраас дэмждэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин