ДЭМБ Эболагийн дэгдэлтийг олон улсын онцгой байдал гэж зарлав

2026-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдээд буй Эболагийн халдварыг “Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” хэмээн зарлалаа.

Энэ удаагийн халдвар нь Эболагийн ховор төрлийн “Bundibugyo” омгоос үүдэлтэй бөгөөд одоогоор энэ төрлийн вирусын эсрэг вакцин, эмчилгээ байхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр Конгогийн Итури мужид найман лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс сэжигтэй халдвар 246, сэжигтэй нас баралт 80 гаруй бүртгэгдээд байна. Мөн Угандад Конгоос ирсэн иргэдээс хоёр батлагдсан тохиолдол илэрчээ.

Түүнчлэн Конгогийн зүүн хэсгийн Гома хотод халдвар батлагдсан нь бүс нутгийн хэмжээнд вирус тархах эрсдэлийг нэмэгдүүлж буй талаар албаныхан анхааруулсан байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс яаралтай арга хэмжээ авах төвийг бэлэн байдалд ажиллуулж Конго болон Уганда руу мэргэжилтнүүдээ илгээж эхэлжээ. Мөн  агентлагийн мэдээлснээр халдварт өртсөн байж болзошгүй америк иргэдийг бүс нутгаас гаргах ажиллагаа эхэлснийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. ДЭМБ энэхүү вирусын дэгдэлтийг цар тахлын түвшний онцгой байдал гээгүй ч улс орнуудыг хилийн тандалт, хяналтаа чангатгахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 40 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 44 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08