ШХАБ-ын уулзалтын талаар Узбекистаны судлаачид юу хэлэв?

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Узбекистан улсын Самарканд хотноо болж байна. Тус уулзалтад БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Энэтхэг, Казакстан, Пакистан, Тажикистан, Киргизстаны удирдагчид оролцож байна. Мөн Монгол, Беларусь, Ираны төрийн тэргүүнүүд ажиглагч орнуудыг төлөөлөн оролцож байгаа юм. Үүнээс гадна Армен, Азербайжан, Турк, Туркменистан улсын удирдагчдыг уулзалтын тусгай зочноор урьжээ.

Узбекистан улс энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж хэд хэдэн шинэ бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, дэлхийн удирдагчдыг хүлээн авах олон улсын жишигт нийцсэн зочид буудал, бизнесийн төв, хурлын танхим зэргийг шинээр барьсан гэж албаны хүн ярьсан байна.

 

Гишүүн орнуудын эв нэгдлийг нэмэгдүүлэхээр зорьж байна

Уулзалтын талаар Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Дэлхийн бүх удирдагч Самарканд хотод ирлээ. ШХАБ-ын гишүүн орнууд дотны хөрш, найз, стратегийн түншүүд билээ. Тиймээс бид гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Гурван жил орчим үргэлжилсэн цар тахлын дараа дэлхийн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар хүнд цохилтод орсон. Яг ийм үед ШХАБ-ын орнуудын шууд хамтын ажиллагаа нэн чухал” гэж ярьсан байна.Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үндсэн асуудал нь Украинд үүссэн хурцадмал байдал юм. ШХАБ-ын байгууллагын зарим орон Украинд үүссэн энэ асуудалд Оросыг эрс буруутгасан байр суурьтай байгаа юм.

Харин Вашингтон дахь Карнеги сангийн дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын туслах асан Эван Фейгенбаум ШХАБ-ын гишүүн орнууд эвлэн нэгдэх тийм амар хялбар зүйл биш гэж үзэж байна.  Тэрбээр “ШХАБ-д Энэтхэг, Пакистан гэсэн нэг нэгнээ удаан хугацаанд эсэргүүцэж ирсэн орнууд багтсан учраас аюулгүй байдлын асуудал хамгийн хэцүү нь юм. Гишүүн орнууд нь хөгжлийн ерөнхий чиг, дэд бүтцийн салбарын асуудалд нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй. Мөн худалдааны гэрээ, хөрөнгө оруулалт ч биш байдлаар харилцсаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар байна” гэж “VOA” буюу “Америкийн дуу хоолой” радиод ярьжээ.

ШХАБ-ын уулзалтад оролцохоор БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин лхагва гарагт Самарканд хотод очжээ. Түүнийг Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, тус улсын ерөнхий сайд Абдуллаа Арипов, Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов нар  тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ. Энэ нь цар тахлаас  хойших гурван жил орчмын хугацаан дахь Жиньпинийн анхны гадаад айлчлал гэдгээрээ олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Энэ талаар Ташкент хот дахь улс төрийн тоймч Шарофиддин “Цар тахлаас хойш гадаадад айлчлаагүй Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, Украинд үүссэн хурцадмал асуудлаас хойш өөр орон руу яваагүй Оросын ерөнхийлөгч Путин нар юуны талаар хэлэлцэхийг бид урьдчилан таашгүй. Хятадын тухайд өмнөх уулзалтуудын нэгэн адил тайван байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын уулзалтыг  илүү үр дүнтэй байлгахыг уриалах болов уу. Жиньпин бусад орны удирдагчдыг НАТО-той тэмцэх, барууны орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэж ухуулна гэсэн таамаглал байна” гэв.

 

Уулзалт тодорхой үр дүнд хүрэхгүй байх вий...

 

“Америкийн дуу хоолой” радио ШХАБ-ын уулзалтын талаар Узбекистаны эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдтэй ярилцжээ. Узбекистаны эмч Жавохир Кудратов “ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Тиймээс энэ дээд хэмжээний уулзалтыг Узбекистан улс зохион байгуулснаараа  нэр хүнд, итгэл даах чадвараа өсгөж, хөрөнгө оруулалтыг татаж чадна. Уулзалтаас томоохон үр дүн гараасай гэж хүсч байгаа. Гэхдээ удаан хугацаанд нүүр тулж уулзаагүй, зарим нь харилцаа тийм ч сайн биш орнуудын удирдагчдын тухайд ‘chaykhana’ шиг болж магадгүй” гэж ярьжээ. ‘Chaykhana’ нь эрэгтэйчүүд цуглаж цай ууж, плов идэнгээ өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцдэг Төв Азийн цайны газар юм. Энд цугласан эрэгтэйчүүд санаа бодлоо солилцохоос биш шийдлийг хэлэлцдэггүй билээ. Тэгэхээр эмч Жавохир Кудратов ШХАБ-ын уулзалтаар төрийн тэргүүнүүд олон асуудлаар санаа бодлоо солилцсон ч үр дүнд хүрэхгүй байх вий гэсэн санаа бодлоо ийн төлөөлүүлж илэрхийлжээ. Мөн Узбекистаны нийслэл Ташкент хотын залуу суд­лаач Феруза Азимова “Төрийн тэр­гүүн бүр гомдол, саналын жаг­саалт­тай ирнэ. Тэдний хувийн асууд­лыг хэлэлцэхээс өөр чухал үр дүн гарна гэдэгт итгэлтэй бус байна” гэсэн юм.

Турк, Орос, Хятадад бизнес эрхэлдэг Самаркандад амьдардаг нэгэн бизнесмэн “Дээд хэмжээний уулзалтаар албаны ерөнхий мэдэгдэл хүлээж авмааргүй байна. Уулзалтаар гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Узбекистан төлөвлөсөн ч Орос, Хятад хоёр хурлыг удирдах чиг ажиглагдаж байна” гэжээ.

Харин Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Гишүүн орон бүр хүчтэй байсан цагт ШХАБ хүчтэй байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн худалдааны эргэлт буурах, хөрөнгө оруулалт багасах, эрчим хүчний хараат байдал үүсэх, хоол хүнсний хомсдол гэсэн олон асуудал үүсээд байна. Үүнээс гадна уур амьсгалын цочмог өөрчлөлт, байгалийн болон усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын тоо буурах, аюулт халдварт өвчний тархалт гэсэн бидэнд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй эмзэг байдлыг бий болголоо” гэв. Түүний ярианаас уулзалтын хүрээ өргөн байгаа нь харагдаж байна. Гэхдээ үр дүн хамгаас чухал билээ.

Дашрамд дурьдахад “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”  (ШХАБ) нь 2001 онд “Шанхайн тав”-ын  үндсэн дээр байгуулагдсан. Энэ эвсэл нь Хятад болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хилийн асуудлыг шийдвэрлэх зорилготой  юм. Анхны зургаан гишүүн орон нь Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан улсууд байв.  Энэтхэг, Пакистан улсууд 2017 онд албан ёсоор элссэнээр гишүүн орны тоо найм болоод байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

54 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

54 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

54 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 22 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 41 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 48 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 7 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 20 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09