"Татварын өршөөл үзүүлэхгүй"

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн
орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай аж. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өршөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсгэсэнд тооцогдон манай улс "Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг тус яамныхан онцоллоо.
Улмаар татварын шинэчлэлийн хүрээнд өр төлөх хугацааг уян хатан тогтоож, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, 3-4 их наяд төгрөгөөр татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцож буй гэнэ. Тиймээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүсгэхгүй байхыг Сангийн яамнаас уриаллаа.

С.Дулам

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Tatvariig ersheel uzuuleh zurag sonsood daraa ni torguuliin ersheel uzuuleh 100000 gazriin useg tsugluulah siikhgui gar bololtoi shuu Ene Tsogtgerel
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин