С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /12.08/ эхэлсэн. Энэхүү сонсголд гэрчээр оролцож байгаа Сангийн сайд асан С.Баярцогтын байр суурийг тодрууллаа.   Тэрээр "Оюутолгойн асуудлыг ард түмний өмнө нээлттэй хэлэлцэх нь сайн хэрэг. Гэвч цаг хугацааны хувьд зөв үеийг тооцох хэрэгтэй. Монгол Улс энэ цаг үед хөрөнгө оруулагчтай хоёр асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр энэ асуудалд тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг бид тооцох ёстой.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал, Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тийм ч учраас нээлттэй ярих ч зүйл байна, ярихгүй ч зүйл байна. Энэ сонсголоос гадна хаалттай ярилцах юм ч маш их бий. Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн байгаа. Тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшдэг хувийг авна гэсэн саналыг тавьсан байгаа. Мөн арбитрын шүүх дээр татварын маргаан явсаар байна. "Хан ресурс" дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин