“AI for Women 100x100” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун, код бичих хосолсон чадвартай 100 эмэгтэй сурагч бэлтгэгдлээ

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаа мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэн боловсролын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр AI Academy Asia-тай хамтран ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн эмэгтэй сурагч, багш нарын оюуны хөрөнгө оруулалтад зориулан “AI for Women 100x100” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, оролцогчид хөтөлбөрөөс сурч, мэдсэнээ тайлагналаа.

 

Алслагдсан аймаг, дүүргийн сурагчдыг тэгш хамруулахыг зорьсон уг хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2000 гаруй багш, сурагчаас шалгарсан 100 багш, 13-18 насны 100 сурагч хамрагдсан. Өнгөрөгч  10-р сард хөтөлбөр нээлтээ хийж, хоёр сар гаруйн хугацаанд оролцогчид эрчимжүүлсэн сургалтаар  дамжуулан хиймэл оюуны үндэс, Python програмчлал, өгөгдөл боловсруулах аргачлал, хэлний загварчлал, машин сургалт, Vibe coding, AI ethics зэрэг сэдвүүдийг судалсан. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид “Capstone” буюу хиймэл оюунд суурилсан төслөө танилцуулж, шилдэг төслийн багуудыг шалгарууллаа.

 

“AI for Women 100x100” хөтөлбөрийн үр дүнд 100 эмэгтэй багш “Хиймэл оюуны бэлтгэгч багш” болохоос гадна өөрийн ажиллаж буй ЕБС-даа хиймэл оюуны боловсрол түгээх “AI элч”-ээр ажиллах юм. Харин эмэгтэй сурагчдын тухайд хиймэл оюун болон код бичих хосолсон мэдлэг чадвартай шинэ үеийн AI мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байна. Мөн цаашид “Girls Code”, “AI Community” зэрэг хамт олны санаачилгад нэгдэж, мэдээллийн технологийн салбарт үргэлжлүүлэн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдлээ. Энэхүү хөтөлбөрийг ITU (International Telecommunication Union)-ийн “AI Skills Coalition” хиймэл оюуны мэдлэг чадварыг дээшлүүлэх олон улсын аяны хүрээнд хэрэгжүүлэв.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин