Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцжээ

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв. Тэрээр “Өмнөх оны статистикаар Монголд Улс 162 оронтой худалдаа хийсэн. Нийтдээ 27.4 тэрбум ам.долларын худалдааны эргэлт хийсэн. Үүнээс 15.8 тэрбум ам.долларын экспорт, 11.6 тэрбум ам.долларын импорт хийсэн. Мөн гадаад худалдаанд 4.2 тэрбум ам.долларын ашигтай тэнцэл хийсэн байна. Манай худалдааны хоёрдогч гол хөрш бол Евразийн эдийн засгийн холбооны таван улс байдаг. Үүнээс голлох нь ОХУ 2.7 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн. Гэвч худалдааны тэнцлийн хувьд өндөр алдагдалтай байгаа. Евразийн улсуудад Монгол Улсын бараа 15-50 хувийн гаалийн татвартай, эрүүл ахуйн хорио цээрийн өндөр шаардлагатай, экспортын боломжийн хувьд хязгаарлагдмал байсан. Засгийн газрын сүүлийн таван жил хийсэн хэлэлцээрийн үр дүнд Евразийн орнуудтай Монгол Улс гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцлоо. Энэ гэрээгээ УИХ-д соёрхон батлуулахаар өргөн барьсан. Уг гэрээнд нийтдээ 364 нэр төрлийн барааг багтаасан. Уг гэрээнд тарифыг бууруулах, тарифыг шууд тэглэх, тарифын хөнгөлөлт эдлэх гэсэн заалтуудыг оруулсан. Түүнчлэн улаан буудай, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний гадна нөлөөллийг бага байлгахаар онцгой анхаарч ажиллаа. Гэрээний явцад нийт 23 төрлийн бараан дээр маргаан үүссэн. Түүнээс найман барааг хэлэлцээрээс хасуулахаар санал тавьсан. Үүнд өтгөрүүлсэн сүү, шингэн сүү, цөцгий, сонгино, өргөст хэмх, төмс, лууван, манжин зэрэг багтаж байгаа. Энэ саналыг Евразийн тал хүлээн авсан. Хэлэлцээрийн үр дүнд 11 төрлийн бараанд тариф болон квотод татварын буулт хийсэн. Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ хийснээр манай улсын экспорт 24.1 хувиар өсөх боломжтой гэсэн тооцоо гарсан.Мах махан бүтэгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, арьс ширний боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн 42-152 хувиар нэмэгдэж манай бүтэгдэхүүн гаалийн татваргүй өргөн зах зээлд гарах боломж нөхцөл бүрдэнэ. Евразийн улсууд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнд арван тэрбум ам.долларын худалдан авалтыг хийдэг зах зээл дээр манай бүтээгдэхүүн татварын хөргөлттэйгөөр өрсөлдөнө. Тус гэрээг УИХ-аар соёрхон баталсан нөхцөлд бусад таван орон парламентаараа дамжуулан батална” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин