Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан хойшилжээ

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндсэн хуулийн цэц 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд хийхээр товлоод байсан Их суудлын хуралдаанаа хойшлуулж, хурлын шинэ товыг дараа зарлахаар боллоо. Уг хуралдаанаар Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх байв.

Маргаан нь тус албан ёсны тайлбар нь Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхтэй холбоотой юм. Ингэснээр Дээд шүүхийн тайлбар нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн маргаанд хяналт хийхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”
  • 67 дугаар зүйл: “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.”
  • 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр бүрэн нийцсэн байвал зохино.”

Эдгээр үндэслэлүүдийн дагуу маргааныг хянан шийдвэрлэх байсан ч Цэц их суудлын хуралдааны товыг дахин тогтоохоор шийдвэрлэж, хойшлуулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин