АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн их будилуулж байна

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлэг  ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудлаар Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Тус танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хийж, гишүүдийн асуултад хариулав.

Гишүүдийн зүгээс Төрийн албаны зөвлөл (ТАЗ) сүүлийн жилүүдэд нэг намын бүтцийн байгууллага мэт ажиллаж ирснийг онцолж, МАН-ын даргын албан бичгийг үндэслэн төрийн албан тушаалд томилгоо хийх нь хууль зөрчсөн үйлдэл болохыг хатуу сануулав. Мөн нийслэлийн 45 төлөөлөгчөөс 40 нь орон нутгийн өмчит компанид удирдах алба хашиж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах дуу хоолойгоо чөлөөтэй гаргах боломжийг хааж байгааг шүүмжиллээ.

Түүнчлэн “Төрийн албаны тухай хууль” нэрийн дор тухайн байгууллага МАН-ын нөлөөнд ажиллаж ирсэн, гадаадад төгссөн шинэ үеийн боловсон хүчин, залуучуудад хаалттай, коммунист хэв маяг бүхий тогтолцоотой болсон гэдгийг бүлгийн гишүүд тэмдэглэв. Төрийн албаны зөвлөл нь төрийн боловсон хүчний бодлогыг хамгийн ихээр будилуулж буй газар гэдгийг онцлон, хууль биелүүлж ажиллах шаардлага тавилаа.

Хуралдааны хоёр дахь асуудлаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, эдгээрт өөрчлөлт оруулах шаардлагын талаар Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин