С.Энхболд: Эрт илрүүлэг 3-5 жилийн дараа эдийн засгийн томоохон үр өгөөж авчирна

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр эрт илрүүлгийн талаар “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн энэ жил сэдээд хийчихээгүй юм. 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Хэрэгжсэн боловч шинжилгээний нэр төрөл цөөн, иргэдийг өргөн хэмжээнд хамруулж чадаагүй. Нийт хүн амын 8.8 хувь орчим хамрагдаж байсан. Энэ жил бүх журмыг өөрчилж, тушаал шийдвэрийг шинээр гаргасан. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа 7-8 үндэсний хөтөлбөрийг цогцоор нь эрт илрүүлэгт оруулж ирсэн. Мөн COVID-19-ийн дараах үлдэц, хор уршгийг илрүүлж байгаараа онцлогтой. COVID-19-ийн дараах далд өөрчлөлт, хожуу илрэх хор уршгаас урьдчилан сэргийлэх юм. Хоёрдугаарт, манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөл рүү чиглэсэн багцыг гаргасан. Тухайлбал, зүрх судасны өвчин, хоол боловсруулах, хорт хавдрын өвлөл рүү чиглүүлсэн. Гуравдугаарт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү бараг 10 болсон. Үүнийг таван жил болгох зорилтынхоо төлөө зүтгэнэ. Тиймээс өмнө 20 тэрбумаас дээшээ гардаггүй байсан даатгалын санхүүжилтийг 60.8 тэрбум болгосон. Нэг хүн өвдөхөд 11.2-12.3 сая төгрөгийн санхүүгийн эрсдэл үүсдэг.

Иргэн бүрийг хоёр жил тутамд үзлэг оношлогоонд хамруулж хэвшүүлнэ гэж бодлогын баримт бичигт тусгасан. Гэхдээ эхний гурван жилд жил тутам хийж байж үр дүн гарна. Эхний хоёр жил эрүүл мэндийн салбар их ачаалал авна. Илрүүлэг сайжрахаар эмнэлгийн ачаалал нэмэгдэж даатгалын сан дээр том эрсдэл үүснэ. Гэхдээ дааж гарна. Эхний хоёр өдрийн мэдээллээр эрт илрүүлэгт 5717 хүн хамрагдсан байна. Эхний өдөр 1700 хүн хамрагдсан. Эмнэлгүүд өдөрт 40-60 хүн аваад жил үргэлжилнэ. Гэхдээ эмч нарт ачаалал нэмэгдэхгүй. Ажлаа цагтаа эхлээд цагтаа л тарна. Эрт илрүүлэгт яам, агентлаг, нэгж гээд олон байгууллага оролцож байна.

Судалгаагаар 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь,  45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Энэ дотор эрэгтэйчүүд 1.5 дахин илүү өвчилдөг юм байна. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрчүүдийн хамрагдалт маш бага байдаг юм билээ. Хорт хавдар гэж оношлогдсоноос хойш 61 хувь нь нэг жилийн дотор нас барж байна. Маш хожуу үедээ оношлогдож байна гэсэн үг. Эрт илрүүлэг дээр найман төрлийн хавдрыг оношлох багцын шинжилгээ байгаа. Мөн бага насны хүүхдийг шинээр хамруулна. Амны хөндийн өвчлөл бүх өвчний суурь болдог учраас үүнд анхаарах ёстой. Мөн хүүхдийн өсөлт, зан төрхийг үнэлж байгаа нь бас л онцлог. Хүмүүсээ бүгдийг сургаж бэлтгэсэн.

Нас насанд нь тохирсон шинжилгээний багцыг нарийн судалж байж гаргасан. Жишээлбэл, өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг хүмүүс их сонин хүлээж авч байна. Үүгээр дамжуулж бүдүүн шулуун гэдэсний хавдрыг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой. Процедур нь хэцүү учраас тэр бүр бүдүүн гэдэс дурандаад байх боломжгүй. Салбар эх, хүүхэд рүү онцгой анхаарч байгаагийн нэг жишээ бол гуравдугаар сарын 8-нд улс даяар хэвтэн эмчлүүлж байгаа бүх орыг сольсон. Өвчин эмгэг илэрч байх үед нь оношилбол эмчилгээний үр дүнд эерэг нөлөөтэй. Хорт хавдрын ихэнх нь гурав, дөрөв дэх шатандаа оношлогдсоноос амьдрах чадвар ганцхан жил байна. Ходоодны хорт хавдрыг салстын түвшинд илрүүлчихвэл дурангаар эмчлэх боломжтой. ДЭМБ-ын мэдээллээр тогтмол эрт илрүүлэгт хамрагдвал зүрх судас, чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийг 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой. Эрт илрүүлгийн үр дүнд монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар сайжирна. Тодорхой хугацааны дараа эмнэлгийн ачаалал, зардал буурч, хүртээмж сайжирна. Бодлогын томоохон бичиг баримтууд эрт илрүүлэгтэй уялдаж аймгуудыг бүсчилсэн байдлаар ч юм уу гарна. Нэгдсэн тайлан гарснаар аймгуудын онцлогтой холбоотой зураглал гарч, цаашид нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил хийж эхэлнэ гэж харж байгаа. Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн судалгаа байдаг. Эхний хэдэн жил хөрөнгө мөнгө зарцуулсан ч 3-5 жилийн дараа эдийн засгийн томоохон үр өгөөжийг авчирах юм. Тиймээс урилга, мессеж илгээсэн үед нь хариуцлагатайгаар очиж оношлогоондоо хамрагдахыг уриалж байна. Эрт илрүүлгийн үр дүнд эрүүл мэндийн салбарын дата бүгд шинэчлэгдэнэ. Маш том дата гарч ирнэ. Үүнтэй уялдуулж бодлогоо тодорхойлоод явна. Эрт илрүүлгийн үр дүнг таван жилийн дараа гарна гэж тооцож байгаа. Тэр үед хүн амын өвчлөл 10-15 хувиар буурна. 10 жилийн дараа 30 бууруулвал том амжилт юм” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
ЭНХБОЛД САЙДАД ТАЛАРХАЯ ҮНЭН ШҮҮ ЗАЛУУ ХҮН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. УРЬТАЖ СЭТГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА.ГАНЦХАН ЗҮЙЛИЙГ ХЭЛЭХЭД ШИНЖИЛГЭЭГ Л ҮНЭН ЗӨВ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ДУРТАЙ ХҮНЭЭ ИЙМ Ч ТИЙМ Ч ӨВЧТЭЙ ГЭЖ Л БҮҮ.ХУДЛАА ДАНСЛААРАЙДАА
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 6 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

8 цаг 6 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

8 цаг 6 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

Өчигдөр 14 цаг 06 мин
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Өчигдөр 13 цаг 47 мин
“Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм”

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэ

Өчигдөр 06 цаг 00 мин
"Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна"

Шадар сайд Х.Ганхуяг  "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт,

Өчигдөр 06 цаг 00 мин
Зэвсэгт хүчин нээлттэй өдрийг зохион байгууллаа

Зэвсэгт хүчин нээлттэй өдрийг зохион байгууллаа

Уржигдар 15 цаг 48 мин
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Уржигдар 14 цаг 05 мин
10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвл

Уржигдар 06 цаг 00 мин