Монгол Улсын хөгжлийг хурдасгах " Оюут" зэсийн шинэ ордыг нээлээ

2025-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд хүргэх зэсийн шинэ ордыг нээгээд байна. Дэлхий даяр зэсийн эрэлт нэмэгдэх болсон энэ цаг үед монголчууд бас нэгэн шинэ ордоо хүлээн авах түүхэн цаг үед иржээ. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй  шинэ орд газрыг нээсэн билээ.

Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус ордыг  357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг шинэ, том орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оуют ордыг ашиглалтад бэлтгэх үйл явцтай газар дээр нь танилцлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үер " "Оюут" ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг, даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм.

"Эрдэнэт" үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.

Оюут орд нь Эрдэнэтийн овоо ордоос найм орчим км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс гурав км зайд оршиж байгаа нь дэд бүтцийн хувьд нэн таатай орчин, нөхцөл юм.

Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж,  үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.

Монгол Улсын Засгийн газраас Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгож, 2023 оноос Оюутын ордын хайгуулыг эхлүүлжээ. Тус ордын хүдрийн нөөцийг 357 сая тонн, цэвэр зэсийн хэмжээ 1.1 сая гаруй тонн гэж тогтоогоод байна. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр зэсийн агууламж 0.32 хувьтай гэж тогтоожээ. 1972 онд Эрдэнэтийн овоо ордыг 521.7 сая тонн хүдэр байна хэмээн тогтоож 34 жил ашиглахаар төлөвлөж байсан. Шинээр нээгдсэн Оюутын  ордыг энэ жишигтэй харьцуулахад даруй 30 жил ашиглах нөөц юм гэж уг ордын төслийг удирдсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий  геологич Д.Алтанхуяг онцлов. Одоогоор Эрдэнэт үйлдвэр Хам баяжуулалтын  нэг, хоёрдугаар секторын үйлдвэрийг нэмээд энэ жилд 40 сая тонн зэс баяжуулж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна гэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Д.Батмөнх тодотгов. Баяжуулах үылдвэрийг шинээр байгуулснаар бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулахгүйгээр хадгална. Хүдрийн нөөцийг өсгөж, Эрдэнэт үйлдвэрийг олон жил тогтвортой ажиллуулснаар улс, орон нутгийн төсөв, татварт бүрдүүлэх орлогыг хадгалж, үйлдвэр дагасан хөгжлийн шинэ шатанд Монгол Улсыг хүргэхэд чухал нөлөөтэй гэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29