Монгол-Австралийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүрснийг зарлалаа

2025-09-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАНДИН

 

Байгаль орчин, эдийн засаг, ажил эрхлэлтийг дэмжихэд хамтран ажиллана

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, Эрхэмсэг хатагтай Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэттийн хамт манай улсад төрийн айлчлал хийж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Амбан захирагч Билл Хэйдений 1994 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаас хойш 30 гаруй жилийн дараа болж байгаа энэ төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой, түүхэн айлчлал болж байна. Эрхэм хүндэт Амбан захирагч Тантай хийсэн албан ёсны уулзалтаар манай хоёр орны хагас зуун жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, хэтийн төлөв, цар хүрээ, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсноос гадна харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэж байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн баталгааг хангах зорилгоор Монгол, Австралийн Засгийн газар “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байна" гэсэн юм.

Харин Амбан захирагч Саманта Мостин “Манай хоёр орны харилцаа хэдэн арван жилийн турш иргэд хооронд тогтсон хэлхээ холбоонд үндэслэдэг. Бид манай улсад амьдарч байгаа монгол иргэдээр их бахархдаг. Австралиас олон жуулчин, соёл, урлаг, бизнесийнхэн Монголд ирдэг. Айлчлалынхаа үеэр тэд нартай уулзана гэж найдаж байна. Цаашдаа улам олон австрали иргэнийг Монголд ирж, энэ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, ардчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна. Эдүгээ манай улсад суралцах монгол оюутны тоо хэдэн мянгаар тоологдож байгаа. Тэд буцаж ирээд эх орондоо их хувь нэмрээ оруулж байна. Австрали дахь монголчууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж байгаа. Бид эрдэс баялаг, эрчим хүчний салбарын талаар мэдэх хүсэлтэй байна. Манай олон аж ахуйн нэгж дээрх салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа” гэв.

Ийнхүү Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, Эрхэмсэг хатагтай Саманта Мостин, айлчлалын хүрээнд хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох түүхэн алхмыг хийсэн нь ихээхэн ач холбогдолт ой байлаа. Монгол Австрали хоёр улс 1972 оны есдүгээр сард албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. 

Цаашид харилцаа бүх салбарт тэр дундаа хөдөө аж ахуй, байгаль орчин, тогтвортой хөгжил түншлэл эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд ихээхэн өгөөчтэй байх талаар хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв.

 

Оюутолгой төсөлтэй танилцлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, Эрхэмсэг хатагтай Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарын хамт Өмнөговь аймагт ажиллаж, Ханбогд сумын малчин Ц.Идэрболдынд зочилж, монгол малчдын ахуй амьдрал, нүүдэлчин мал аж ахуйтай танилцлаа. Малчин Ц.Идэрборгилын охин Австралид боловсрол эзэмшсэн учир охиныхоо сурч амьдарч байгаа орны төрийн тэргүүн хүрэлцэн ирсэнд ихэд бэлгэшээж Амбан захирагч Саманта Мостинд тэмээ бэлэглэжээ.

Манай улсад анх удаа айлчилж байгаа амбан захирагч Саманта Мостин Ханбогд суманд ажиллах үеэрээ Австралийн хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж байгаа Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцжээ. Хатагтай Саманта “Оюутолгой бол зөвхөн Авcтрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцоллоо. Тэрээр уурхайн үйл аижллагаатай танилцахын зэрэгцээ уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзсан юм.

”Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Амбан захирагч Саманта Мостин, түүний нөхөр Симеон Бэкэтт нарт Оюу толгойн ололт амжилтуудаа танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм. Оюутолгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

5 цаг 38 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

5 цаг 38 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

5 цаг 38 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

5 цаг 38 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

18 цаг 37 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

20 цаг 42 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

23 цаг 30 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг

Өчигдөр 06 цаг 00 мин