У.Анужин: Тайзаа орхисон ч мэргэжлээ бол чадахгүй юм билээ

2022-01-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор балетын гоцлооч У.Анужинг урилаа. Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсын урлагийн сургуульд балетын багшаар ажиллаж байна.

-Таныг гадагшаа явсан гэж сонсоод нэг бодлын гонсойх сэтгэл төрлөө. Театрын тайз, үзэгчид таныг нэг хэсэг үгүйлэх л байх даа?

-Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Бүжигчний хувьд би гадны оронд очиж, туршлага хуримтлуулж, мэргэжлээрээ ажиллахсан гэсэн хүслийг их удаан тээж явсан. Аз болоход анх 2019 онд гадны компанид бүжиглэх боломж олдсон. Гэвч очоод удаагүй байтал цар тахал гарчихлаа. Миний хувьд одоо урлагийн сургуульд балетын багшаар ажиллаж байна.

-Бүжиглэхийг хүсч, үе үе тайзаа санаж байгаа байх даа?

-Мэдээж саналгүй яахав. Би 2008 оноос хойш ДБЭТ-т ажилласан. Тэр ягаан байшинд миний уран бүтээлээр оргилж буцалсан хамгийн сайхан үе минь өнгөрсөн байдаг. Хамгийн сүүлд театрынхаа 57 дэх удаагийн үзвэрийн нээлтэд “Хунт нуур” балетад л бүжиглэсэн юм байна. Хэдийгээр тайзаа орхисон ч мэргэжлээ орхиж чадахгүй юм билээ.

-Анх энэ мэргэжлийн юу нь таныг тэгтлээ их татсан юм бэ?

-Би багаасаа л бүжиглэх дуртай байсан. Сургууль дээр ямар л урлагийн наадам болно хамгийн түрүүнд оролцдог идэвхитэй хүүхэд байлаа. Тиймээс аав ээж хоёр минь хөтлөөд анх Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгүүлсэн. Энэ үеэс л балетын урлагт нэвт, гүнзгий дурласан даа.

-Жаахан охины хувьд энэ мэргэжил дэндүү хүнд санагдаагүй юу?

-Анх юу ч мэдэхгүй, жаахан хүүхэд бэлтгэл сургуулилтын ачааллаас болоод шантармаар үетэй олон тулсан. Гэхдээ тэр бүх цаг үед аав ээж хоёр минь сэтгэлийн дэм өгдөг байлаа. Бүжигчин хүнд хамгийн хэцүү зүйл бол бэртэл. Миний хувьд тэр үеийг даваад гарсандаа баярладаг. Хэдийгээр хэцүү байсан ч тайзаа орхиё гэж нэг ч удаа бодож байгаагүй юм шүү.

-Тайзан дээр гарахдаа мэдэрдэг хамгийн тод мэдрэмж тань юу вэ?

-Тухайн бүжгэн жүжгийнхээ утга, агуулгыг ойлгож, дүрээ мэдэрч тоглох л хамгийн сайхан. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл тэр мэдрэмж миний дотор байсаар л байдаг. Бүтээлээс бүтээлийн хооронд туршлагажиж, тайзан дээр гарах бүртээ өмнөхөөсөө илүү сайн байхсан гэж хичээдэг байлаа. 

-Балетын урлагийг та юутай зүйрлэх вэ?

-Энэ урлагт амжилт гаргах нь тухайн бүжигчний тэсвэр тэвчээр, тууштай зантай салшгүй холбоотой. Талийгаач Б.Жамяандагва багш маань “Балет бол ухааны урлаг” гэж хэлсэн нь шууд санаанд бууж байна.

-Таныг “Жизель” балетад бүжиглэж байхыг тань үзсэн юм байна. Тэр үед үнэхээр гайхалтай санагдаж билээ?

 -Анх сургуульд сурч байхдаа театрт гэрээт бүжигчнээр орсон. Тэр үед “Жизель” балетад гарч байсан. Эхэндээ алдчихгүй, зэрэг бүжиглэхсэн гэж бодогдоод их сандарч билээ. Сургуулиа ч төгсөөгүй, жаахан охин театрын босгоор алхаад тийм том уран бүтээлд, мундаг бүжигчидтэй хамт гарсан учир би өөрийгөө их азтай гэж боддог. 

-Анхны гол дүр тань ч бас “Жизель” байсан байх аа?

-Тийм ээ.  Анх “Жизель” балетын Миртагийн дүрээр гоцолж байсан. Энэ бүтээлд бүжиглэхээр бэлдэж байсан бүжигчид болон өмнө нь “Жизель”-д гоцолсон театрынхаа эгч нараас олон үнэтэй зөвлөгөө авч байсан. Тухайн тоглолтоос ачаалал даах чадвар, гоцлол бүжигчний үүрэг хариуцлага гэж юу болох гээд их зүйл сурсан санагддаг.

-“Хунт нуур” балетад бас олон удаа гарсан санагдаж байна?

-Хамгийн олон удаа гарсан бүжгэн жүжиг гэвэл “Хунт нуур” л даа. Театрын байнгын урын санд байдаг бүтээл учир сар болгон л энэ балетыг тоглодог юм.

-Хамгийн хамгийн гэсэн тодотголтой, онцгой хайртай дүр гэж бий юу?

-Ажилласан дүр бүхэндээ л хайртай. Учир нь бүгдээрээ миний хөлсний дусал бүхнээр амилдаг. Үүнээс таны хэлснээр хамгийн онцгой нь гэвэл “Бахчисрайн оргилолт булаг” балетын Заремагийн дүр юмуу даа. Энэ бүтээлд л би бүжиглэхсэн гэж мөрөөдөж байсан юм. Тэр мөрөөдөлдөө ч хүрсэн.

-Таны хувьд ихэвчлэн эсрэг дүр бүтээсэн байдаг юм билээ?

-Ихэвчлэн эсрэг дүр дээр ажилласан байдаг. Бүжигчний хувьд энэ нь ч амттай санагддаг. Харин “Уран хас” балетад Хандармаад бүжиглэсэн нь миний анхны эерэг дүр болсон. Монгол балет учир илүү ойр санагдаж байсан шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 8 (6740)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

11 цаг 18 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

19 цаг 9 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

19 цаг 9 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

19 цаг 9 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин