Ч.Баярсайхан: Ноос, ноолуурын салбар бол жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэл юм

2021-12-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Энэ удаагийн дугаарт ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Altancashmare”-ийн захирал Ч.Баярсайханыг урьж ярилцлаа.

 

-Ноос, ноолууран бүтээгдэхүүн урладаг олон үндэсний үйлдвэрлэгчид бий. Энэ салбарт яагаад орох болов?

-Би сүлжмэлийн технологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үндсэн мэргэжлээрээ 2004 оноос хойш ажилласан. “Цагаан алт” гэж нэрлэгдэх үндэсний баялгаараа бүтээгдэхүүнээ урладаг учраас ажил маань нэр хүндтэй сайхан байдаг. Хүмүүсийг өөрийн бүтээсэн дулаан хувцсаараа хувцаслаж үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болж ажиллах нь надад сайхан байдаг.

-Цар тахлын улмаас олон үйлдвэрлэгчдийн түүхий эд тасалдаж, үйл ажиллагаа нь доголдох боллоо. Танай хувьд гол түүхий эдээ Монголоосоо бэлддэг учраас хүндрэл бага байгаа байх гэж бодож байна. Ноолуурын үнэ ханш ямар байгаа вэ?

-Манайх түүхий ноолуур авдаггүй. Ээрсэн буюу бэлэн болсон ноолууран утас худалдан авч бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Ер нь сүүлийн хоёр жилд түүхий эдийн үнэ огцом өссөн. Тухайлбал, нэг килограмм ноолууран утсыг 278 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо 438 мянган төгрөг болсон. Ойролцоогоор 45 орчим хувиар өссөн гэсэн үг юм.Тэгэхээр түүхий эд нэмэгдэхээр эцсийн бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй болж байгаа юм. Үүнд үйлдвэрлэгчийн хувьд сэтгэл зовниж байна. Гэхдээ гол түүхий эд маань малынхаа ашиг шимээр хийж байгаа учраас хил хаах, нээх асуудал хамаардаггүй. Үнэ өссөн ч үйл ажиллагаа доголддоггүй нь ноос, ноолуурын салбарын онцлог. Жинхэнэ үндэсний үйлдвэрлэл гэж хэлж болно. Зарим нэг туслах материал, шошго, шүр, сувдыг импортоор авдаг ч нөөцөө тооцоолоод худалдаад авчихвал асуудал үүсдэггүй.

-Бүтээгдэхүүний үнэ өсөхөөр худалдан авагчид хэрхэн хүлээж авч байна вэ. Ер нь үндэсний үйлдвэрлэгчдийн үнэ импортоос хамаарч өсөж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа?

-Бүтээгдэхүүний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгдэхэд л худалдан авагч нарт хүнд байдаг. Яагаад гэхээр нөгөө талдаа иргэдийн худалдан авах чадвар, орлого багассан. Үндэсний үйлдвэрлэгчид цар тахлын хэцүү цаг үеийг ашиглаж үнээ нэмээгүй, түүхий эд өсчихсөн учраас алдагдлаа нөхөхийн тулд л нэмэж байгааг ойлгох хэрэгтэй.

-Бизнесээ эхлүүлэхдээ эхлэлийн болон эргэлтийн хөрөнгөө хэрхэн босгож байв. Улсаас олгодог үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ-г дэмжсэн зээл авч байсан уу?

-ЖДҮГ-ээс зээл авч байгаагүй. Арилжааны банкнаас үйлдвэрлэл, үйлчилгээндээ шаардлагатай бага хэмжээний зээл авч байсан. Ер нь төрөл бүрийн зээл авах гэж хөөцөлдөж ч байсангүй дээ. Үйл ажиллагаагаа айхтар томруулж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хийгээд явдаг. Ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг жижиг компаниудыг харахад ЖДҮ-г дэмжих зээл нь олдоход төвөгтэй, хүндрэлтэй байгаа харагддаг юм. Төр засгаас үнэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор зээл олгож байгаа бол зарим нэг нөхцлийг хөнгөвчлөх, боломжинд нь тааруулсан зээлийн бүтээгдэхүүн гаргах нь илүү үр дүнтэй.

-Танайх хэдэн ажилтантай вэ?

-Цар тахлын нөхцөл байдал хүнд, эрсдэлтэй байгаа учраас ажилтангаа цөөлсөн. Одоогийн байдлаар 3-4 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Ноос, ноолууран бүтээгдэхүүний гол худалдан авагч нь жуулчид байдаг. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хоёр жил таг зогсчихлоо шүү дээ?

-Тийм. Жуулчдын хөдөлгөөн зогссон учраас худалдан авалт багассан. Гэхдээ бид өөрсдийн хэмжээгээр Солонгос улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг.Түүнчлэн жил бүр Хөвсгөл нуурын эрэгт бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан юм. Гадаадууд их ирнэ. Ялангуяа Солонгос, Япон жуулчид ирж ноолууран бүтээгдэхүүн их сонирхдог. Би 2008 онд Данийн хунтайжийн эхнэрт өөрийн урласан ноолууран нөмрөгөө борлуулж байлаа. Энэ мэтээр үндэсний үйлдвэрлэгчийн хувьд үндэсний баялагаар урласан бүтээгдэхүүнээ сурталчилж борлуулсан сайхан дурсамж бий. Үүнд л мэргэжлээрээ ажиллаж үндэсний үйлдвэрлэгч байгаагийн гол учир оршдог гэж боддог.

-Танайд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарч байна. Дотоодын худалдан авалт ямар байдаг вэ?

-Манайхан сайн худалдаж авдаг. Одоогийн байдлаар ноолуур, хонины ноос, сарлагийн хөөврөн өмд, ноолууран малгай, ороолт, цамц, нөмрөгхудалдаалж байна. Ноолуур бол жинддэггүй, зөөлөн, дулаахан үндэсний брэнд болсон бүтээгдэхүүн учраас зөвхөн жуулчдаас хамааралгүй, худалдан авалт сайн байдаг.

-Ноолууран хувцас худалдан авахаар бөөгнөрч, муухай болчихлоо гэж хүмүүс ярьдаг. Хэрэглээ, арчилгаандаа байна уу, үйлдвэрлэгчид хольцтой ноолуур ашиглаад байна уу гэдэг асуудал байна?

-Цэвэр монгол ноос, ноолуур эдэлгээ, арчилгаанаасаа ихээхэн шалтгаалдаг. Ер нь ноолуур сэвсгэр, зөөлөн чанартай учраас угаасны дараа уурын индүүгээр индүүдэж үслэг чанарыг нь хэвтүүлэх хэрэгтэй. Гэтэл манайхан ноолууран хувцсаа гараар угааж буруу арчилдаг. Манайхаас ноолууран хувцас худалдаж авсан хүмүүсдээ хэрхэн зөв арчлах талаар зөвлөгөө байнга өгдөг юм. Энэ салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа буюу 20 жил худалдан авагч нартаа үргэлж ноолууран хувцсыг уурын индүүгээр индүүдэж өмсдөг шүү гэж захьдаг. Гэсэн хэдий ч 20 жилийн дараа “тийм үү” гээд байж байх жишээтэй. Шошгоны угаалгын зааврыг зайлшгүй харах хэрэгтэй. Ямар ч төрлийн хувцсыг шошгонд заасан зааврын дагуу угаадаг дадалд хэвших шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.7 МЯГМАР № 239 (6716)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

18 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

19 цаг 25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

19 цаг 27 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

19 цаг 29 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

19 цаг 29 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин