Оросын шашны гүн ухааныг үндэслэгч Петр Яковлевич Чаадаев

2021-12-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Петр Яковлевич Чаадаев 1794 оны зургадугаар сарын 8-нд төрсөн. Гурван настайдаа эцэг эхээсээ өнчирч үлдсэн. Тэрээр ах Михиалийн хамт ханхүү Д.М.Щербатов, гүн Толстой нарын асран хамгаалалтан дор Москвад шилжин иржээ. Түүний аав Яков Чаадаев хааны хамгаалалтын Семеновын хороонд ажиллаж байсан ба Георгийн загалмайгаар шагнагдсан нэгэн. Дэд хурандаа цолтой тэтгэвэрт гараад, Нижегородын эрүүгийн танхимд зөвлөхөөр ажиллаж байжээ. Яков Петрович Оросын эртний алдартай удам угсаатай Наталья Щербатоватай гэрлэн хоёр хүүтэй болжээ.

Түүхчид Чаадаевыг гайхалтай боловсролтой, ухаантай, номонд дуртай, шудрага, зоригтой гэж бичдэг. 1808 онд Петр, Михаил Чаадаев, тэдний үеэл Иван Щербатов нар Москвагийн Их Сургуульд оржээ. Чаадаевтай хамт 20 гаруй ирээдүйн декабрист сурж байлаа. Тэрбээр оросын яруу найраг, уран илтгэл, гүн ухаан, улс төр, римийн эрх зүй, түүх, дипломат зэрэг хичээлүүдэд илүү сонирхолтой байжээ. Их сургууль төгсөөд ах дүү хоёр цаашаа яах талаар шийдэхэд хүрэв. Тэдний аав ээжийн аль алиных нь талаас бүгд Семеновын хороонд алба хашдаг байсан. 1812 оны тавдугаар сард Семеновын хороонд цэргээр оров. Чаадаев- олон тулаанд оролцсон, Бородины баатар. 1818-1821 онд Васильчиковын хороонд алба хашсан. Яг энэ цаг үед Пушкинтэй их ойр найзууд байжээ. Залуу офицер Чаадаевыг их карьер хүлээж байгаа гэдэгт хэн ч эргэлздэггүй байлаа. Гэнэт түүнийг огцрох шийдвэр гаргахад бүгд гайхсан гэдэг.

Чаадаевыг декабристын бослогод холбоотой, нууц нийгэмлэгийн гишүүн гэх яриа тасардаггүй байлаа. Тэр өөрөө энэ тухай хэлэхдээ “Ямар ч нууц нийгэмлэгийн гишүүн биш. 1818 онд би нууц нийгэмлэг ямар утга учиргүй болох талаар Массоны талаар бичихдээ санаагаа тодорхой илэрхийлсэн. Орос дахь нууц нийгэмлэгийн талаар юу ч мэдэхгүй, оролцож байгаагүй” гэсэн байдаг.

Декабристууд хааны эсрэг босох үед Чаадаев гадаадад байсан. 1823 онд тэр гурван жилийн хугацаатай аялж байгаад эх орондоо декабристуудыг шүүсний дараа 1826 онд буцаж ирсэн байна. 1826 оны намраас Чаадаев нагацындаа амьдран, таван жил хаашаа ч гаралгүй, гүн ухааны ажлаа эрчимтэй хийжээ. Энэ хугацаанд түүний яг юу хийж байсан нь тодорхой бус байдаг. Цагдаагийн архивт үлдсэн хэдэн бүтээлээс гадна өөр бичсэн зүйлүүд байсан л байх. Ямартай ч 1830 онд “Гүн ухааны захидлаа” дуусгасан байдаг. Тэр хэчнээн тосгонд таван жил нам гүм амьдарсан ч түүнийг декабристуудтай холбоотой байсан хэмээн ямар ч нийгмийн ажилд оролцуулдаггүй, үзэл бодлоо албан ёсоор илэрхийлж болдоггүй байлаа.

1833 оны нэгдүгээр сарын 31-нд цензурын хороо түүний номыг хэвлэхийг хориглов. Гэсэн ч өөрийн бүтээлээ олон нийтэд танилцуулах гэж байдаг чадлаараа хичээж байлаа. Энэ нь үр дүнгээ өгч анхны либерал “Телескоп” сэтгүүл түүний гүн ухааны захидлыг анх 1836 онд нийтэлжээ. Түүнийг амьд байхад хэвлэгдсэн цорын ганц бүтээл үнэхээр их шуугиан тарьжээ. Оросыг Чаадаев их шүүмжилсэн байдаг. Бид дангаараа дэлхийд юу ч өгөөгүй, юунд ч сургаагүй, хүн төрөлхтөнд нэг ч олигтой санааөгөөгүй гэсэн байна. Харин баруун Европыг тэр ихэд сайшаан магтаж, тэнд шударга ёс, эрх зүй нийгэмд зонхилдог, католик сүм эрх чөлөөний төлөө тэмцдэг гэжээ.

Харин 1837 онд бичсэн “Галзуу хүний уучлал”-д Оросын түүхэд илүү бодит үнэлгээ өгсөн байдаг. Энэ ном түүнийг нас барсны дараа 1862 онд Парист хэвлэгджээ. Үүндээ Петр Яковлевич үнэн алдартны шашинд ихээхэн ач холбогдол өгч, Орос орныг ирээдүйд Европын оюуны амьдарлын төв болно гэж бичсэн байна.

Чаадаев ахдаа бичсэн захиандаа “Дээрээс миний бичвэрүүдийг хурааж аваад, намайг галзуу солиотой гэж зарласан. Миний ялагдал аравдугаар сарын 28-нд болсон. Үүнээс үзэхэд би галзуураад гурван сар болж байна. Хэвлэгчийг Вологда руу цөлсөн, ажлаас нь халсан. Би галзуу хэвээр байна. Надад одоо хэнээс ч тусламж гуйх бодомжгүй болсон гэдгийг чи ойлгосон байх” гэжээ. Амьдралынх нь бүхий л хөдөлмөрийг хурааж авсанд сэтгэлээр их унаж байгаагаа  ч мөн бичсэн байна. 1837 оны аравдугаар сарын 30-нд Николай I “Дахиж юм бичих эрхгүйгээр Чаадаевын эмчилгээг зогсоо” хэмээн  Д.В.Голицынд бичжээ. Чаадаевыг салхинд гарахыг зөвшөөрсөн ч, эргэлт оруулахгүй хэвээр байв. “Солиотой” гэж түүнээс бүгд эмээцгээж байлаа.

Петр Чаадаев 1856 оны дөрөвдүгээр сарын 14-нд хуучин хөлсний байшинд нас баржээ. Тэр насан туршдаа ганцаардмал нэгэн байсан юм. Петр Яковлевич орос ард түмэн, их орондоо ер бусын их хайртай байжээ. Эх орноо хайрлана гэдэг нь түүний хувьд хаант засгийг хайрлана гэсэн үг биш байлаа. Тэрээр ард түмнийг гэгээрүүлж, эрх чөлөөг олно гэдэгт итгэдэг байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

4 цаг 35 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

6 цаг 11 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

6 цаг 13 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

6 цаг 15 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Өчигдөр 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин