МАН-ын дарга хэн болох вэ?

2025-11-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Очир

УИХ-ын 2024 оны сонгуулиар олонх болсон МАН-ынхан дотроо зөрчилтэй нэлээд удлаа. Учир нь 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон МАН-ын Бага хурал дээр тус намын даргад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэр дэвшиж өрсөлдсөн нь асуудлын эхийг тавьсан. 
Тодруулбал, өнгөрсөн зуны зургадугаар сард Ерөнхий сайд болсон Г.Занданшатар нэрээ дэвшүүлсэн. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр гарч ирсэн. Асуудал ингээд эхэлсэн байдан. 
Явсаар тус Бага хурлаар болсон сонгуулийн дүн улс төрийн хувьд “унаж”, шүүх хүчингүй болгосон. 
Улмаар, маргааш эхлэх МАН-ын Их хурлаар намын даргыг сонгохоор болсон. 
Харин Бага хурал дээрээ МАН-ын даргад өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр Их хурал дээрээ нэр дэвшихгүй нь. Ерөнхий сайд Г.Занданшатар “…Намын даргад өрсөлдөхгүй” хэмээн уржигдар мэдэгдэл хийв. 


Тэрээр “…Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэсэн юм. 
Түүний энэ мэдэгдлийг олон нийт, улс төрийн хүрээнийхэн “…МАН-ын даргад өрсөлдөхгүй ч Ерөнхий сайдаа өгөхгүй юм байна” гэж “уншицгааж” байна. 
Мөн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өчигдөр “…Намын даргад нэр дэвшихгүй” гэдгээ мэдэгдлээ. Д.Амарбаясгалан “… Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.
Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин МАН-ын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.
Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж УИХ-ын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.


Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй. 
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, МАН-ын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, МАН-ын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна” гэжээ. Түүний мэдэгдлийг “…Д.Амарбаясгалан МАН-ын даргад дахин нэр дэвших аргагүй болтол хуулийн шахаанд орсон. Түүнчлэн МАН-ын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийнхэн ч дахин нэр дэвшихийн эсрэг дүгнэлт гаргасан юм байна. Тиймээс шалгуулж үнэн мөнөө тогтоолгохоо хэлжээ” хэмээн “тайлцгааж”байна. 
Ингээд сүүлийн сар гаруйн хугацаанд МАН-ын даргын албан тушаалыг тойрсон улс төрийн үл ойлголцлын “гол дүр”-үүд нэрээ татлаа. 
Тиймээс, бас л овоо хэд хоног яригдаж буй “гурав дахь хувилбар” гарч ирэх нь тодорхой боллоо. 


Өчигдрийн байдлаар Тэргүүн Шадар сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёрын нэр МАН-ын даргад хүчтэй яригдаж байлаа. Гэхдээ, “…Энэ хоёр эрхмээс Ж.Энхбаяр нь бараг болчих байх” гэсэн хүн олон байв. 
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сүүлийн өдрүүдэд нэлээд идэвхтэйгээр хэвлэлээр гарч эхэлснийг зарим ажиглагч намын даргын сонгуультай холбон тайлбарлаж байгаа.
Ямартай ч Н.Учрал уу, Ж.Энхбаяр уу, нэг нь МАН-ын 32 дахь даргаар сонгогдох магадлалтай дуулдаж байна. Харин МАН-ын дарга болсныхоо дараа УИХ-ын даргад нэр дэвших магадлалтай. Учир нь, Д.Амарбаясгаланг 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын даргаас чөлөөлснөөс хойш энэ албан тушаал эзгүй бүтэн сар болж байгаа юм. Албан бус мэдээллээр “…МАН-ын Их хурлын дараа УИХ даргатай болно” гэсэн. Мөн Г.Занданшатар МАН-ын даргад нэр дэвшихгүй ч Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллах нь бараг тодорхой байна. Тиймээс МАН-ын шинэ дарга УИХ-ын даргад нэр дэвшиж, уг албан тушаалыг давхар хашихаар “зурагдаад” байгаа бололтой. Өмнө нь манайд УИХ-ын дарга, намын даргын албан тушаалыг хамтад нь нэг хүн хашиж байсан жишээ туршлага бий. 


З.Энхболд УИХ-ын дарга байхдаа АН-ын дарга болж 2015-2017 онд ажилласан. Бас М.Энхболд 2013 онд МАН-ын дарга болоод 2016 онд УИХ-ын даргаао сонгогдож, энэ хоёр албан тушаалтай 2017 оны арваннэгдүгээр сарыг хүртэл явсан байдаг. Түүнчлэн сар гаруйхны өмнө Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад нэр дэвшээд Бага хурлаасаа сонгогдсон билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин