2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

2025-11-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.Төсвийг төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7 хувь, 2027 оны 6 хувь 2028 онд 5 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. 


УИХ-ын гишүүн Ө.Шижир: 
-Монголын парламентын түүхэнд анх удаа УИХ-ын даргагүй төсөв батлах гэж байна. Үүний шалтгаан нь МАН төсвийн хэлэлцүүлгийн 56 хоног хоорондоо зодолдсон явдал. Үр дүнд нь УИХ-ын дэд дарга төсөв батлуулах гэж байна. Тиймээс Б.Пүрэвдорж даргад баяр хүргэе. МАН-ынхан монголчууддаа хайртайдаа голын хоёр эрэг дээр гарчхаад нэг нэгэн рүүгээ чулуу шидээгүй. Эрх мэдлээ л булаацалдсан. Гартаа шатахуун барьчхаад гал унтраана гэж байхгүй. Ард иргэддээ худлаа хайр зарлаж болохгүй. 


УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 
-Төсөв батлагдахтай зэрэгцээд төлөвлөлтийн асуудлыг яримаар байна. Тухайлбал, багш, эмч нарын цалин гээд нийгмийн салбарын асуудлыг яримаар байгаа юм. Тэгэхгүй бол яг төсөв батлах үеэр ярихаар төсөв задрах асуудал гараад байна. Үүн дээр анхаармаар байна. Мөн энэ удаагийн төсвийн хууль дээр маш олон шинэ хөрөнгө оруулалтыг оруулж ирлээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс, шинээр орж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн хуульд заасан шаардлага хангахгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Жишээлбэл, 111 төсөл, хөтөлбөрийн чинь 83 нь хуульд нийцэхгүй байна гээд байгаа. Ийм л төсвийг өнөөдөр батлах гэж байна, маш харамсалтай байна. Төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж, тодорхой эрх ашгуудад зориулж өгч байна. Ерөнхийдөө, татварын реформ зэрэг асуудал худлаа болж байгаа юм байна. ЖДҮ эрхэлж байгаа хүмүүстээ ингэж хандаж болохгүй гэж хэлмээр байна. Ирэх жил нүүрс маань их зарагдаасай л гэж бодож байна. Энэ удаагийн төсөв алдаа, оноо ихтэй байлаа. Цаашид алдаагаа бүү давтаасай. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:  
-Монгол Улсын төсвийн эрэмбийг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандмааргүй байна. Төсвийн төсөөллийг ярихдаа сэтгэл хөдлөлөөр бус судалгаатай баймаар байна. Дээрээс нь П.Сайнзориг гишүүн муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг асуудал гарвал АН руу дайрч, иргэдэд буруу, зөрүү мэдээлэл өгч байх юм гэлээ. 
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хэдийгээр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж буй нь сайн ч гэлээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц ихээхэн хүндрэлтэй явагдаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй. Засгийн газар ард иргэдийг, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай төсөв, зардлыг анхнаасаа зохих хэмжээнд төлөвлөх боломж байсныг сануулав. Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж "Улсын Их Хурлын гишүүд санаачилгатай ажиллаж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 45 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 48 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 10 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15