“Үхлийн хэсэг”-ээс Коста-Рика “амьд” гарлаа

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтууд явагдаж дуусч байна. Дэлхийн аварга Испани болон Австрали, Камерун нутаг буцах нь тодорхой болсон. Ха­рин “үхлийн” гэгддэг D хэсэгт Коста-Рика өнгөрсөн бямба гаригт дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийг 1:0-ээр хожсоноор Англи тэмцээнээ өндөрлөхөөр бол­­сон юм. Энэ жилийн дэлхийн аваргын хамгийн том шуугианыг Коста-Рикагийн шигшээ баг тарилаа. “Үхлийн хэсэг”-т сүүл мушгина гэгдэж байсан тэд Уругвай, Италийг дараалан хожиж зургаан оноотой хэсгээ тэргүүлж байна.

 

ИТАЛИ - КОСТА-РИКА 0:1

Гоол: Руис, 44

Америк тивд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Европын баг түрүүлж байсан удаагүй. Энэ удаад ч Европоос сүр дуулиантай ирсэн, оддоор дүүрэн багууд эхнээсээ хожигдож гутамшигтай буцах болоод байна. “Үхлийн хэсэг”-т хоёр ялагдаад байсан Английн шигшээ багийн эцсийн найдлагыг Коста-Рика тасалж, Италийг 1:0-ээр хожив. Ингэснээр сүүлчийн тойрогт Итали-Уругвайн аль ялсан нь “Үхлийн хэсэг”-ээс амьд гарах болно.

Итали, Коста-Рикагийн нэгдүгээр үеийн 44 дэх минутад Төв Америкийн багийн ахлагч  Брайан Руис Буффоны хаалганд мөргөж тоглолтын ганц бөмбөгийг оруулсан юм.

 

ШВЕЙЦАРЬ - ФРАНЦ 2:5

Гоол: Жемаили, 81, Жака, 87 - Жиру, 17, Матюиди, 18, Вальбуэна, 40, Бензема, 67, Сиссоко, 73

Дэлхийн аварга Францын баг Швейцарийг 5:2-оор бут ниргэж хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой болов. Тог­лолтын эхний гоолыг 17 дахь минутад Жиру орууллаа. Эх­­ний гоолоос ердөө ганцхан минутын дараа Матюиди да­хин гоолдож, францчууд 2:0-ээр хошуучилж эхлэв. Эх­ний үеийн төгсгөлд Вальбуэнад тоог 3:0 болголоо. Хоёр­дугаар үеийн 67 минутад Бензема, 73 дахь минутад Мусса Сиссоко нар гоолдож тоглолтын харьцаа 5:0 бол­сон юм. Швейцарийн багийн найдлага бүрэн тасарсан ч 81, 87 дахь минутад Жемаили, Жака бөмбөг оруулж ба­гаа гоолгүй бут ниргүүлэхээс аварсан юм. Францын баг зургаан бөмбөг оруулах боломжтой байсан ч Карим Бензема 32 дахь минутад 11 метрийн торгуулийн цохил­тыг алдав.

 

АРГЕНТИН - ИРАН 1:0

Гоол: Месси, 90+1

Дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг Ираныг 1:0-ээр хожив. Тоглолтын өмнө олон ч хүн Аргентин баг Ираныг бут ниргэнэ гэж бодож байв. Гэсэн ч шар тивийн төлөөлөл Ираны шигшээ бараг бүх тоглогчоо хаалганыхаа өмнө өрж хамгаалснаар Аргентины хүчтэй довтолгоо 90 минутын турш аргагүйтсэн. Тоглолтыг тэнцээгээр өндөрлөх нь гээд бүгдээрээ бодож байхад дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси 91 дэх минутад гайхалтай гоол оруулснаар Аргентины баг ялалт байгуулав. Месси шигшээдээ муу тоглодог, ялалт авчирдаггүй гэсэн шүүмжлэлийг ийнхүү энэ удаагийн ДАШТ-д няцаав.

 

ГЕРМАН - ГАНА 2:2

Гоол: Гетце, 51, Клозе, 72 - А. Айю, 54, Гьян, 63

Хэсгийн эхний тоглолтод Португалын хүчирхэг багийг 4:0-ээр бут ниргэж, хүч чадлаа гайхуулсан “Герман машин”-уудаас Ганын шигшээ баг нэг оноо салгаж чадлаа. Тоглолтын эхний үед гоол орсонгүй. Германчууд нэгдүгээр үед гоол оруулах хэд хэдэн боломжийг алдсан. Хоёрдугаар үеийн 51 дэх минутад Мюллерийн дамжуулалтыг Гётце мөргөж Ганын хаалганд гоол оруулав. Удалгүй Андре Айю тоог тэнцүүлэв. 63 дахь минутад Асома Гьян Нойерийн алсын буланд оновчтой цохиж тоглолтын харьцаа 2:1 болж Германы багийг сандаргаж эхлэв. 71 дэх минутад хашир туршлагатай Мирослав Клозе тоог 2:2 болгож тэнцүүллээ. Ингэснээр Клозе ДАШТ-д 15 гоол оруулж Бразилын домогт Роналдотой эн зэрэгцэн “Бүх цаг үеийн” мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

 

КОЛУМБ - КОТ-Д ИВУАР 2:1

Гоол: Родригес 64, Кинтеро 70, - Жервиньо 73

 

УРУГВАЙ - АНГЛИ 2:1

Гоол: Суарес 39, 85, - Руни 75

 

ЯПОН - ГРЕК 0:0

 

ГОНДУРАС - ЭКВАДОР 1:2

Гоол: Костли 31, - Валенсия 34, 65

 

НИГЕРИ - БОСНИ-ГЕРЦОГОВИН 1:0

Гоол: Одемвингие 29

 

Өнөө шөнө хэсгийн сүүлчийн тоглолтууд эхэлнэ.

 

00:00 Испани-Австрали     04:00 Камерун-Бразил

00:00 Голланд-Чили            04:00 Хорват-Мексик

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин