Цаг явж эхэлжээ

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАНЦЭЦЭГ

Японы нэгэн жуулчин саяхан хэдэн сумаар явжээ. Тэрээр “Монголын хөдөөд наяад онд цаг зогчихжээ” хэмээсэн гэнэ. Тэр үеийн сумд ямар байсан, өнөөдөр яг л тэр янзаараа байгааг япон жуулчин ийн дүгнэсэн байна. Гэхдээ энэ жи­лээс хэд хэдэн сумын өн­гө төрхийг сэргээн шинэ­чилж байгаагийн нэг нь Дундговь айм­гийн Гурвансайхан сум. Тус сумынхан наяад оны төрхөөсөө салж шинэчлэл, бүтээн бай­гуу­лалтуудыг хийж тэр­тээх 20-иод жилийн өм­нө зогссон цагийн зүү цохилж эхэлжээ. Тухайн үеэс хойш хөдөөд хөрөнгө оруулалтгүй байсныг Засгийн газар анхаарч хэрэг­жүүлж буй сумдыг шинэчлэх, шинэ сум бай­гуу­лах төсөлд Гурван­сайхан багтсан нь энэ юм.

“Сумын төвийн шинэч­лэл төсөл: Хамтын хөрөнгө оруулалтын заг­вар” хөгжлийн түн­шүүдийн уулзалт тус суманд хоёр өдөр болж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамны Төрийн на­рийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон аймаг, орон нутгийн удирд­лагууд бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн Гурвансайханд шинэ бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний тус­ламж үзүүлж юу НҮБ болон Монголд суугаа донор орнуудын төлөөлөл нийлсэн 100 орчим хүн оролцсон юм.

Манай улсад ажил­ласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Ном­хон далайн бүсийн тов­чооны захирал Хаолянь Шу зөвхөн хотод дарга нартай уулзахаас гадна хөдөөгийн ажилтай, тэр тусмаа сумын иргэд өөрсдөө орчин тойрноо өөрчлөх ажилд оролцож байгаа сумыг зорьж очсон нь Гурвансайхан байлаа.

Говийн сум хангайтай харьцуулах биш дээ. Хажууд өвс, мод ургана гэх биш. Өөрсдөө л арчилж тордохос өөр замгүй байгалийн зүй тогтол. Тиймээс Гурвансайханы ойролцоох Дэлгэрцогт сумаас хүрэн шороо зөөж  сумын төвийг бүхэлд нь ногооруулж байгаа аж. Шороогоор шуурах сумын төвд “Цэцэрлэгжилт” компани зүлэг тарьж, нут­гийнхан арчилж тор­дож байна. Нэлээд хэд­эн бут сөөг ч тарьжээ. Үхэр мал, нохойгоо но­гоон байгууламжаас хол­дуулж малтай айлуудыг нүүлгэжээ.

Сумын төвд хатуу хучилттай зам тавьж, гэ­рэл­түүлэг, явган хүний зам, замын гарцыг сай­тар хийсэн байв. Энэ бүхнийг “Атмор” компани Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хоёрхон сарын дотор хийжээ. Нийт хоёр км хатуу хучилттай зам тавьж, зургаан га газрыг ногоон байгууламж болгож байгаа юм.

Зарим айл олон жил амьдарсан бууриа сэлгэж зам, талбай, ногоон бай­гуу­ламжийн газрыг чө­лөөлж өгсөн байна. Тэгэх­дээ иргэд ойр тойр­ноо ч эмхлэн өнөөх наяад оны хуучирч муудсан модон хашаа, байшингаа өөрчилж эхэлжээ. Гадаад, дотоодын зочид иргэн Ш.Адъяагийнхаар орж шинэ тоосгон хашаа бай­шин­тай, байшин дотроо халаалттай, халуун хүйтэн ус, угаалтуур душьтэй амьдарч байгааг харлаа. Хот, хөдөөгийн ялгаа арилж, хот руу нүүлгүй, хөдөөд тухтай амьдрах орчин тэнд бүрджээ.

Энэ бүхэн хөрөнгө мөнгөгүйгээр бий болохгүй. Иймд НҮБ-аас анх 200 мянган ам.долларын тусламж үзүүлж, дараа нь Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө нэмэрлэж нутгийнхан цуглаж хүний, өөрийн мөнгөөр юу хийж болох вэ гэдгээ хамтдаа ярилцаад шийдсэн нь Гурвансайхан сумаа ийн хөгжүүлж, амьдрах орчноо өөрчлөн ирээдүйд олны хөлийн газар болгоход ойртсон байна.

Ингэхдээ хямд зард­лаар их зүйлийг хийх төлөв­лөгөөг иргэд ярьж шийдээд, мөн гар хум­хилгүй өөрсдөө оролцож байгаа нь хандивлагчдын талархал, яамны анхааралд орсон байна. Ер нь бол төр засаг баахан мөнгө барьж очоод өмнөөс нь хийж өгөөд байхгүй болохоор иргэд өөрийн хийсэн юмандаа хайр гамтай ч ханддаг.

Дээр дурдсан Гурван­сайхан сумын төвд хийсэн бүтээн байгуулалт зөвхөн нэгдүгээр үе шат. Дэд бүтцийн ажлууд үндсэндээ дуусч байгаа болохоор цаашид юу хийх вэ гэдгээ тэд ярьж эхэлжээ.

Заавал хүний гар харж, хандив мөнгө гуйгаад байх­гүй айл бүр хашаа хороо­гоо шинэчлэх мөнгөө олохоор сумын төвийн ойр илэрсэн мөнгөний ордод нэлээдгүй нь ажил хийж байгаа гэнэ.

Сумын төвийн Соёлын төвд болсон “Су­мын төвийн шинэчлэл тө­сөл: Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгж­лийн түнш нарын уул­залтад оролцсон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбарын­хаа ажлын талаар донор орнуудын төлөөлөгчдөд товч танилцуулсан юм. Манай улс “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа ч ихээхэн хөрөнгө хэрэгтэй учир сумдын төвийг шинэчлэхээр болсон нь энэ аж. Ингэхдээ иргэдээс хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй талаар санал асуухад инженерийн шугам сүлжээнд холбогдох  хүсэлтэй байжээ. Иймд Засгийн газар нийт 16 сумыг сонгон авч шинэчилж эхэлсэн юм. Нэг суманд таван тэрбум төгрөг хуваарилсан ч Гурвансайханд энэ хөрөнгө хүртээгүй байна. Иймд олон улсын байгууллага, НҮБ зэргээс дэмжлэг хүсэх ажлыг нутаг орноос төрсөн төр, засгийн өндөр албан тушаалтнууд идэвхтэй хөөцөлддөг юм байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Хаолянь Шу энэ суманд өмнө нь зарцуулсан хөрөнгө Солонгосын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжин Гурвансайханд хүрснийг онцлов.

Хот, хөдөөгийн амьдралын чанар тэгш бус байгаа учир дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад донор байгууллагуудаа уриална гэдгээ Хаолянь Шу дарга онцолж байлаа.

Одоо Гурвсайханыг илүү гоё болгоход гурван тэрбум төгрөг хэрэгтэй байгаа аж. Ийм хэмжээний мөнгийг иргэд өөрсдөө босгож чадахгүй болохоор хандивлагч олон улсын байгууллагуудаас тусламж хүсч байгаа юм. Хэрэв мөнгөтэй болчихвол өнгө будаг төдийхнийг засах биш өнө удаан жил болж, үр хүүхдэдээ тохилог орчин үлдээхэд зарцуулна гэдгээ ч нутгийнхан гадаад, дотоодын олон даргын өмнө ажил хөдөлмөрөөрөө харуулсан тул НҮБ-аас энэ суманд дахин тусламж үзүүлнэ гэдгээ амалсан.

Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт цогцолбортой энэ нутаг гадаад, дотоодынхны хөлийн газар болох эрхэм зорилготой. Энэ эрчээрээ ажиллаж хөдөлмөрлөвөл олон хүн амралтаараа зөвхөн Гурвайханыг зорьдог өдөр ойрхон биз.

Энэ бүгдийн эхлэлийг тавьж, олны анхаарлыг татаж, сум орон нутгаа өөд нь татах ажлыг үндсэнд нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн удирддаг байна. Тэрээр Гурвансайханых юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин