С.Болд-Эрдэнэ: Театр уламжлалаа сэргээж, хэлний дархлаагаа хадгалж үлдэх ёстой

2021-10-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Улсын драмын эрдмийн театр бол мэргэжлийн урлагийн ууган байгууллага, төв театр. Тиймдээ ч цирк, филармони, үе үеийн продакшн гээд урлагийн байгууллагууд театраас үүсч, салаалж гарсан байдаг. Энэ жил Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсэн байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байна. Манай театр уран сандаа 500 орчим уран бүтээлтэй.  Энэ ч утгаараа хүүхэд залууст зориулсан, академик буюу сонгодог түвшний уран бүтээлийг туурвиж театрын урлагийн бүхий л үүргийг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуусын урлагийн хэрэгцээ, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг, хариуцлага бидэнд оногдож байна.

Аливаа зүйл унаж, босч байж хөгждөг. Үүнтэй адил Монголд театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Тэр дунд хамгийн чухал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирснээрээ онцлогтой. Мэдээж бусад улс оронтой харьцуулахад дутуу дулимаг зүйл бий. Техник технологи, ур чадвар, сэтгэлгээний хувьд шинэчлэгдэх шаардлага байнга тулгарч байгаа ч он цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөхдөө өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг хадгалж явах ёстой. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгмийн сэтгэлгээний онцлогийг харгалзаж хэрхэн хөгжих вэ гэдгээ үргэлж эрэлхийлж байж хөгжиж дэвшинэ. Ингэж орчин үетэй хөл нийлүүлж тасралтгүй шинэчлэл хийхдээ уламжлалаа гээж болохгүй. Улам сэргээж хадгалах хэрэгтэй. Мөн театр бол монгол хэлний дархлааг хадгалж үлдэх ёстой газруудын нэг. Тайзан дээр яригдах үг, хэл яриа монгол онцлогийг харуулж, мартагдаж байгаа үгийг сэргээж хэрэглэх учиртай.

Театрын урлаг эрхэмсэг тансаг, бардам, омголон бүхний илэрхийлэл. Тэр эрхэмсэг  оршихуйг зорьж ирсэн хүмүүсийн сэтгэгдэл, мэдрэмж үргэлж шинэ, давтагдашгүй  байдаг. Үзэгчид нь ч театрт тоглож байгаа жүжгийг үзэхдээ зохиолыг нь уншчихсан, дотроо төсөөлөөд харчихсан ирдэг тийм л гайхалтай орчны зохицол юм. Тиймээс театрын тайзан дээр тоглож байгаа уран бүтээлчид болон үзэгчид аль аль нь амьд мэдрэмж авдгаараа онцлогтой. Жүжигчин хүн тайзан дээр бүхий л мэдрэмж, авьяас, оюун бодлоо дайчилдаг.

Үзэгчдийн уур амьсгал, хамтран тоглогчоо нарийн мэдрэхээс гадна өөрийгөө хянаж байх ёстой. Аливаа зүйл зохих хэмжээндээ байхыг гоо зүй гэдэг. Харин хэтэрч эсвэл дутаж болохгүй. Яг тэр цаг үед тухайн дүрээрээ амьдрах хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 24 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 37 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06