Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаагийн хэлсэн онцлох эшлэлүүд

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонин ээлжит зочноор уригдсан Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаагийн Монгол Улсын хөгжлийн гарц шийдлийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Монголын эдийн засаг савлагаа их, тогтворгүй явж ирсэн. Тухайлбал, 2009 онд -1.3 хувийн агшилттай байсан бол хоёрхон жилийн дараа 2011 онд дэлхийн эдийн засаг хямарч байхад Монгол Улс ганцаараа шахам 17.3 хувийн өсөлттэй гарч байсан. Гэтэл тэр савлагаа доошилсоор -5.3 хувь уруу орсон байх жишээтэй. Өсөлтөөс ийм л дүр зураг ажиглагдаж байна.

эг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг харвал сүүлийн арван жилд 4000 гаруй ам.доллар хэвээрээ. Ердөө ахисангүй. Монгол Улс өргөн дэлгэр газар нутаг, асар их байгалийн баялагтай хэрнээ яагаад эдийн засгаа тэлж чадахгүй байна вэ гэдгийг том зургаар нь харах ёстой.

-Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийг тэлж,  нэг хүнд ногдох  ДНБ-ий хэмжээг өсгөхөд чиглэнэ. Нэг үгээр хэлбэл  4000 ам.долларыг 8000 болгохыг зорино. Дэлхийн дундаж эдийн засгийн өсөлт 2-4 хувь хүрэхээс биш тэр болгон хоёр оронтой тоо руу ордоггүй. Гэхдээ хамгийн чухал нь бид тэр зорилт руу тэмүүлсэн алхмуудаа өнөөдөр хийж эдийн засгийн бодлого тогтвортой байх ёстой.

-Төсвөөс гадна шинэ сэргэлтийн бодлогыг ерөнхий зургаар нь харвал нэлээн өргөн хүрээний либералчлал, зарим талаар шинэ боломж ч байж магадгүй гэж харж байгаа. Сүүлийн 30 жилийн эдийн засгийн тогтворгүй байдал нь бизнесийн жам ёсны хөгжилд маш их нөлөөлсөн. Магадгүй төр бүх зүйлд хэтэрхий оролцож, зөв голдрил алдагдсанаас төр өөрийгөө тодорхой хэмжээнд хязгаарлахаас аргагүй болж байна.

- Төр жамаараа яваа хөгжлийг жам бусаар хөндлөнгөөс чөдөрлөн хазаарлагч биш, харин дэмжин тэтгэгч байх шаардлагатай.

-Хоёр том хөршийн дунд оршдог манай орны хувьд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлагыг цаг ямагт анхаарч үзэж байх учиртай. Гадны туршлагыг судалж, сурч мэдэх зүйл их ч тухайн улс орнуудын жишээ болгон Монголд тохирно гэсэн үг бас биш. Цаашид Монгол Улс ямар замаар явах вэ гэдэг шийдлийг бид өөрсдөө л гаргах ёстой.

-Монгол Улсыг хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх гарц бол экспорт. Үүний тулд экспортыг олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс, ноос, ноолуур зэргээр төсөөлөх биш  соёлын бүтээлч үйлдвэрлэл, IT, аялал жуулчлал гэх мэт Монголд валют оруулж байгаа бүх л зүйлийг экспорт гэж харах ёстой.

-Гашуун сухайтын боомт ажиллаж байгаа эсэхээс үл хамааран өөр олон салбар экспорт хийдэг байгаасай гэж бодож байна.

-Энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 40 орчим их наяд төгрөг байхад төсөв 13 гаруй их наяд байгаа нь хэтэрхий данхар бүтэцтэй байгааг харуулж байна. Нэг талаас төсөвт анхаарахаас илүү эдийн засгийн бүтцээ том утгаар нь харвал хувийн хэвшилд илүү боломж олгох нь хамгийн оновчтой шийдэл юм.

- Манай улсын ажиллах хүч 1.2 сая хүний бараг дөрөвний нэг нь төрөөс цалинжиж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Төр баялаг бүтээгч биш учраас ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж байгаа нь буруу жишиг юм. Төр зөвхөн зохицуулалтаа авч үлдээд бусад ажил, үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлж хүний нөөцийн бодлого, менежментийг ашиглах нь зөв.

-Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ баялаг бүтээх, эдийн засгаа тэлэх чиглэлд ажиллуулахын тулд төрийн данхар бүтэц, уялдаа холбоо сул байдлыг багасгах ёстой. Гэхдээ эдийн засгаа тэлэх стратегийн мега төслүүд дээр бол мэдээж төрийн зохицуулалт, оролцоо байх нь лавтай.

-Монголын төрийн өнөөгийн систем үндэсний хэмжээний хөгжлийн бодлого хийхэд хэцүү. Хамгийн наад зах нь хөгжлийн бодлого хариуцсан яам байдаггүй. Тиймээс Засгийн газар хоёр шинэ яам байгуулна гэж зарласны нэг нь Хөгжлийн бодлого, эдийн засаг, худалдаа, гадаад хөрөнгө оруулалт хариуцсан яам байх юм.

- Засгийн газар хөгжлийн бодлогод онцгой ач холбогдол өгч буйг Ерөнхий сайдын ахалсан таван үндэсний хорооноос харж болно. Эхнийх нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах эдийн засгийг тэлэхэд чиглэнэ. Хоёрдахь нь авлига, хүнд сурталгүй, чанартай төрийн үйлчилгээг бий болгох  цахим шилжилтийн үндэсний хороо юм. Гуравдахь нь хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил, нийслэлийн автозамыг түгжрэлийг бууруулж амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд ажиллах юм. Дараагийнх нь орон сууцжуулж дундаж давхаргыг тэлэхэд үндэсний баялгийн сан, хуримтлалын нэгдсэн сантай уялдуулах бол тавдахь нь эрүүл мэнд, боловсролтой холбоотойгоор олимпизмыг дэлгэрүүлэх үндэсний хороо ажиллаж байна.

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улс хүлэмжийн хийн ялгарал маш багатай. АНУ, Хятад гээд ихэнхдээ үйлдвэржилт өндөр хөгжсөн орнуудад хүлэмжийн хийн ялгарал хамгийн их байдаг. Дэлхийн хэмжээний хүлэмжийн хийн ялгарлын нөлөөгөөр бий болж буй уур амьсгалын өөрчлөлтийн  хор уршиг бидэнд нөлөөлж байгаа учраас дасан зохицох нь чухал юм.

Ццахилгаан машин унаж, нүүрс түлэхээ болилоо гээд хүлэмжийн хий бүр мөсөн алга болохгүй. Хоол тэжээлээ хивж боловсруулдаг мал амьтан, аж үйлдвэр, барилгын салбар гээд олон зүйлс нөлөөлдөг учраас тэр хэрээрээ шийдэл олон байх ёстой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

19 цаг 25 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

21 цаг 43 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

22 цаг 59 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

23 цаг 13 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Өчигдөр 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Өчигдөр 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Өчигдөр 12 цаг 16 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

Өчигдөр 06 цаг 00 мин