Нөхөн сонгуулийн ирцийг /turnout.gec.gov.mn/ цахим талбараар шууд дамжуулж байна

2021-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22:00 цагт явагдана. Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг улам боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүлжээ. Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, олон нийтэд нээлттэйгээр дамжуулах бөгөөд ирцийн мэдээг хүссэн хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдлээ. Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын  газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү цахим талбар нь сонгуулийн үйл ажиллагааг хялбаршуулж, санал авах үйл явцын удирдлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийг шударга, ил тод явуулах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй мэдээлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 11 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 17 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 57 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 57 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 57 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18