“Герман машин” Португалийг бут ниргэв

2014-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Өчигдөр ДАШТ-ий гурван тоглолт болов. G хэсэгт багтсан дэлхийн гурван удаагийн аварга Германы баг Сальвадор хотын “Фонте Нова” цэнгэлдэх хүрээлэнд “Европын бразилчууд” гэгддэг Португалийн шигшээтэй тоглож 4:0-ээр бут ниргэжээ. Германы довтлогч Томас Мюллер дэлхийн аваргын анхны “хет-трик”-ийг хийж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв. Харин G хэсгийн нөгөө хоёр баг болох АНУ-Ганагийн тоглолтод америкчууд 2:1-ээр ялалт байгуулжээ. F хэсгийн Иран-Нигерийн тоглолт 0:0-ээр тэнцсэн нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны тэнцээ боллоо.  

 

ГЕРМАН - ПОРТУГАЛ - 4:0

Гоол: Мюллер 12 (торгуулийн цохилт), 45, 78, Хуммельс 32

Герман: Нойер, Ж.Боатенг, Мертесакер, Хуммельс (Мустафи, 73), Хеведес, Кроос, Лам, Хедира, Озил (Шюррле, 63), Гетце, Мюллер (Подольски, 82).

Португал: Патрисиу, Перейра, Алвеш, Пепе, Коэнтрао (Алмейда, 65), Велозу (Кошта, 46), Мейрелеш, Моутиньо, Нани, Роналдо, Уго Алмейда (Эдер, 28).

Шар хуудас: Перейра (11).

Улаан хуудас: Пепе (37)

Дэлхийн гурван удаагийн аварга Германы баг бөмбөрцгийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдогоор ахлуулсан Португалийг 4:0-ээр бут ниргэв. Германы довтлогч Марио Гетцег Жоао Перейра торгуулийн талбайд татаж чангаасныхаа төлөө торгуулийн цохилт заалгаж, багаа хүнд байдалд оруулав. Томас Мюллер хаалгачийн баруун булан руу хүчтэй өшиглөж торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. 32 дахь минутад Тони Кроос булангийн цохилтыг Матс Хуммельс амжилттай мөргөж хоёр дахь гоолыг оруулсан. Тоглолтын 37 дахь минутад Пепе бөмбөгийн төлөө тэмцэхдээ Мюллерийн нүүрэнд савсан гар нь хүрмэгц герман залуу зүлгэн дээр унасан. Пепе Мюллерт дөхөн очиж хэдэн үг хэлж толгой руу нь бага зэрэг мөргөж орхисныг шүүгч анзаарч, шууд улаан хуудас өгч талбайгаас хөөлөө. Хожигдож явсан Португалын шигшээ төвийн хамгаалагчаа алдаж хүнд байдалд оров. Нэгдүгээр үеийн төгсгөлд Мюллер тоглолтын тооны харьцааг 3:0 болголоо. 

Португалын шигшээгийн зүүн захын хамгаалагч Фабио Коэнтраогийн гуяны арын шөрмөс гэмтснээр Андре Алмейда талбайд гарсан. Тус тоглолтод Уго Алмейда, Матс Хуммельс, Фабио Коэнтрао нар гэмтэл авсан нь одоогоор хүнд, хөнгөн эсэх талаар мэдээлэл хийгээгүй байна. Тоглолтын 78 дахь минутад Томас Мюллер дахин гоолдож ДАШТ-ий анхны хет-трикийг хийж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

 

АНХНЫ ТЭНЦЭЭ

 

ИРАН - НИГЕРИ - 0:0

Иран: Хагиги, Монтазери, Хоссейни, Садеги, Пулади, Некунам, Хажсафи, Хейдари (Шожаеи, 89), Дежага (Жаанбахш, 78), Теймурян, Гучанежад.

Нигери: Эньема, Эмброуз, Ошанива, Обоабона (Йобо, 29), Омеруо, Азиз (Одемвинги, 69), Оби Микел, Онази, Муса, Мозес (Ш. Амеоби, 52), Эменике.

Шар хуудас: Теймурян (75).

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт болгонд олон гоол орж байсан бол хамгийн эхний тэнцээ болон ямар ч гоолгүй тоглолт Иран-Нигерийн хооронд өрнөв. Ази, Африк төлөөлөл болсон дэлхийн чансааны 43, 44 дүгээр байрт шилээ даран жагссан хоёр багийн тоглолт маш уйтгартай болсон юм.

 

АМЕРИКУУД ХАРИУГАА АВАВ

 

ГАНА - АНУ - 1:2

 

Гоол: Демпси 1, А. Айю 82, Брукс 86.

Гана: Квараси, Опаре, Менса, Бойе, Асамоа, Рабиу (Эссьен, 71), Мунтари, Атсу (Адома, 78), А.Айю, Ж.Айю (К. Боатенг, 59), Гьян.

АНУ: Ховард, Жонсон, Кэмерон, Безлер (Брукс, 46), Бисли, Беккерман, Брэдли, Ж.Жонс, Бедойя (Зуси, 77), Демпси, Алтидор (Юханнссон, 23).

Шар хуудас: Рабиу (30), Мунтари (90).

Германы нэрт хөлбөмбөгч Юрген Клинсманнаар удирдуулсан АНУ-ын шигшээ Ганаг 2:1-ээр ялав. Ингэснээр тэд Африк тивийн багаас даагаа нэхэж чадлаа. Өмнө нь Ганын шигшээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ыг хоёр ч удаа ялж байсан аж. Сонирхолтой нь хоёуланд нь хар тивийн баг 2:1-ээр хожиж байв. Клинт Демпси тоглолт эхлэнгүүт л нэгдүгээр минутад л Ганын хаалганд гоол оруулснаар АНУ-ын баг тоглолтын санаачлагыг авсан. 82 дахь минутад Асома Гьяны дамжуулалтыг Андре Айю гоол болгож тоглолтын харьцааг тэнцүүлсэн. Гэвч тоглолтын төгсгөлд сэлгээгээр гарч ирсэн Жон Брук хожлын гоолыг оруулснаар АНУ анхны ялалтаа байгуулж маш чухал гурван оноотой болжээ. Одоо тэд дараагийн тойрогт Португалийн шигшээтэй хэрхэн тоглохоос шалтгаалж хэсгээс гарах эсэх нь шийдэгдэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин