Порошенко Меркелээс тусламж хүслээ

2014-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Оросын хилд хяналтаа чангатгахад Европын холбоо болон АНУ-аас тусламж хүссэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр Порошенко дээрх асуудлаар Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа хүсэлт тавьжээ. Украины Ерөнхийлөгч улсынхаа зүүн хэсэгт болж буй мөргөлдөөнийг энхийн замаар зохи­цуу­лах хөтөлбөртөө Оросын хил дээр 10 км-ын өргөнтэй аюулгүйн бүс байгуулж, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх, хүчээр эзлээд авсан захиргааны байр, байшинг чөлөөлөх, орон нутгийн засаг захиргааны ажлыг хэвэндээ оруулах, радио телевизийн хэвийн ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг тусгасан байна.

Петр Порошенко түүнчлэн Ангела Меркельд Украинд пар­ламент болон орон нут­гийн сонгуулийг хуга­цаанаас нь өмнө явуулах, засаг захир­гааг либералчлах шаард­лагатай гэдгийг хэлжээ. Германы Канцлерь Украины төрийн тэр­гүү­ний энхийн төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

 

ГАЛ ЗОГСООХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко нар уржигдар Донецк, Луганск дахь мөргөлдөөнийг зогсоох талаар хэлэлцжээ. Түүнчлэн хөрш орны төрийн тэргүүн нар Украинд Оросын хоёр сэтгүүлч амь үрэгдсэн хэргийг ярилцаж, хариу арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Порошенко Путинд хандан Орос сэтгүүлчдийн амь үрэгдсэн хэргийг мөрдөн шалгаж, зөрчил тулааны бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарахаа амласан аж. Өмнө нь Кремлийн зүгээс сэтгүүлчдийн үхэлд Киевийн Засгийн газрын Украины зүүн хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг буруутган, хариулт шаардаж байсан юм.

Оросын “ВГТРК” медиа группын сурвалжлагч Игор Корнелюк, дууны техникч Антон Волошин нар Украины арми Луганск мужид дайралт хийх үеэр амь үрэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл амь үрэгдсэн сэтгүүлчдийн хэргийг мөрдөн шалгахыг уриалав. Украины мөргөлдөөний үеэр Оросын дээрх хоёр сэтгүүлчээс гадна Италийн гэрэл зурагчин Андреа Рочелли мөн амиа алдсан билээ.

 

ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ДЭЛБЭРЧЭЭ

ОХУ-аас Украин руу цаашлаад Европ руу байгалийн хий дамжуулдаг хоолойд уржигдар хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт Украины төв хэсгийн Полтова хотоор дамждаг транссибирийн хийн хоолойд болсон байна.

 

500 САЯ ЕВРО ШИЛЖҮҮЛЭВ

Еврокомисс Украинд туслахаар 11  тэрбум евроны зээлийг баталж байсан юм. Энэ сарын 17-нд макро санхүүгийн тусламжийн хоёрдугаар хөтөлбөрийн эхний хэсэг болох 500 сая еврог Украинд шилжүүлжээ.Еврокомиссын төлөөлөгч Саймон О`Коннорын хэлснээр, Украин энэ мөнгийг хий худалдан авахад бүрэн ашиглах эрхтэй бөгөөд тэд мөнгөө хэрхэн зарцуулахаа мэдэх гэнэ.

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин