Л.Байзда: Энэ жил гэр бүлтэй болно

2014-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Утасны анд” энэ удаад дуучин Л.Байздатай холбогдлоо. Түүнтэй хувийн амьдал болон уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Сайн уу. “Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?

-Чамд болон танай сонины уншигчдад өдрийн мэндийг хүргэе.

-Гадаа жаахан салхитай, бүрхэг байна. Үүнээс болоод таны дуу жаахан сул байна уу?

-Манайхан бэлтгэлтэй байна. Ахынх нь тоглолт болох гээд өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг мэдэхгүй явна. Яг одоо бэлтгэлийн байрандаа байна. Тиймээс ингэж ярихгүй бол болохгүй.

-Саяхан “Улаан сарнай” тоглолтоо хийсэн. Дахиад тоглож байгаа нь ямар учиртай юм бэ?

-Л.Байзда урлагт зүтгээд 20 жил болчихжээ. Нэг ёсны ой юм. Энэ хугацаанд өөрийн гэсэн урын сан арвинтай болж. Мөн миний зохиосон дуунуудыг бусад дуучид, хамтлагууд дуулаад хөөрхөн хит болгочихсон юм байна. Үүнийгээ тайлагнах цаг ирсэн гэж бодлоо.

-Бидний бага байхын та урт үсээр имижээ хийж ирсэн. Өөрчлөх бодол байдаггүй юм уу?

-Би үсээ ургуулъя гэж боддоггүй байсан. Яагаад ч юм 1994 онд гэнэт л ургасан чигээр нь явсаар урт үстэй болчихсон. Майкл Жексоны улаан фэн байсан нь нөлөөлсөн байж магад. Гэхдээ хүмүүст таалагддаг юм шүү. Хааяа гэртээ байхдаа задгай тавьдаг юм. Усанд орчихоод хатаах санаатай задгай байлгахаар хэр баргийн эмэгтэй хүнээс илүү урт үстэй харагддаг.

-Танд хайрын захиа их ирдэг байсан гэж дуулсан. Одоо бий юу?

-Надад хувийн нууцаа хадгалдаг жижигхэн хайрцаг байдаг юм. Тэнд амьдралын минь нандин дурсамжууд бий. Охидоос ирдэг байсан захианууд бүгд байгаа. Хоёр сарын өмнө Facebook хаяг нээлээ. Олон хүн надад урмын үг хайрласан шүү.

-Захиа шиддэг байсан охидуудаас чинь холбогдсон уу?

-Миний дууг сонсож өссөн охид бүгд том болчихож. Баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Одоо ч гэр бүлийн амьдрал зохиогоогүй болохоор сэтгэлээ илчилдэг бүсгүйчүүд бий. Би ч сайхан бүсгүйчүүдтэй уулзаж, хайрлаж, хайрлуулж явсан азтай залуу гэж өөрийгөө боддог.

-Танд ямар бүсгүй таалагддаг вэ?

-Манай монгол бүсгүйчүүд тэвчээртэй юм шиг санагддаг. Магадгүй энэ л монгол бүсгүйн онцлог байх. Би олон хүүхэдтэй эх хүнийг хүндэлдэг. Мөн эмэгтэй хүн хайртай хүнээ хэнээс ч хараат бусаар хайрлаж чаддаг, зөвөөр ойлгож, мэдэрдэг байвал сайхан.

-Хэзээ гэр бүлийн амьдрал зохиох гэж байна?

-Энэ жилээс хэтрэхгүй. Ажил амьдрал минь жигдэрч байна. Одоо хувийн амьдралаа цэгцлэх цаг болсон шүү.  

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин