О.Гүндэгмаа дэлхийн цомоос мөнгөн медаль авлаа

2014-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Словений Марибор хотод гурав дахь өдрөө үргэлжилж буй буудлагын дэлхийн цомын тэм­цээнд Бээжингийн олим­пийн мөнгө, дэл­хийн авар­га, гавьяат тамирчин О.Гүн­дэгмаа цэц мэргэнээ сорьж бай­на. Тэрээр уржигдар өө­рийн үндсэн дасгал болох 25 метрийн спорт гар бууны төрөлд аман хүзүүдлээ. Энэ нь түүний дэлхийн цомоос авч буй 16 дахь медаль юм. Мариборын галын шу­гамд 69 буудагч сум тавьс­наас О.Гүндэгмаа 584 оноогоор шигшээ наймд үлдэхдээ хүрэл ме­да­лийн болзлыг давхар бие­лүүлсэн юм. Хагас шиг­шээд хашир гавьяат маань 21 оноо авснаар ал­тан медалийн төлөө Гер­маны мэргэн буудагч Мо­­ника Карсчтай халз өр­сөл­дөхөөр шалгарсан. Шийдвэрлэх тулаанд Германы тамирчин 7:5-аар ялж алтан медалийн тав­цанд гарлаа. Харин хүрэл медалийг Болгарын та­мирчин Антонет Бо­нева авсан юм. Энэ дас­галд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 579 оноогоор 14 дүгээр байрт оржээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин