Х.Баттулгын “нэхсэн” эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх үү?

2021-09-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР 

Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй өчигдөр мэдээлэл ирүүлэв. Түүндээ “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлоод байна” гэжээ.
Энэ нь 2021 оны едсүгээр сарын 6-ны өдөр ЕТГ-аас мэдээлэл хийж “...Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ. Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ” гэсэнтэй холбоотой юм. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийг томилох эрхээсээ татгалзаагүй. Харин хүсэлтэд дурдсанчлан “...Шүүхийн зарим томилгоо” буюу ШЕЗ, Шүүгчдийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд өөрийн нөлөөллийг оруулах боломжоо хадгалахаас татгалзсан байгаа юм. 
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр өдөр Х.Баттулгын Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан “...Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай хүсэлтээс татгалзсан юм. Х.Баттулга дээрх хүсэлтийг огноолсныхоо маргааш Үндсэн хуулийн Цэц дээр өөрийн биеэр очиж  “...Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна” гэж тайлбарласан. 
Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ хүсэлтийг хэлэлцээд “...Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх үлдээд байсан юм. 

...Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзаж байгаагаа олон нийтэд мэдэгдэж, Цэцэд бичгээр хүргүүлсэн. Гэвч Үндсэн хуулийн Цэц үүнийг авч үзэлгүй, хуралдаанаа үргэлжлүүлэх нь ээ. Ингэхээр Х.Баттулгын “нэхсэн” эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх бололтой. 


Тэгтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хүсэлтээс татгалзсанаар энэ байдал ойлгомж муутай болж ирсэн. Энэ хооронд Үндсэн хуулийн Цэц таг байж байгаад өчигдөр ийн мэдээллээ.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18.4-т “...Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заасан. Үүгээр Ерөнхийлөгч хүсэлтээсээ хэзээ ч татгалзах эрхтэй болж таарч байна.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц ингэж “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлоод байна” гэсэн нь хуулийн дээрх заалт, хүсэлт гаргагчийн эрхээс “татгалзсан” харагдаж байгаа юм.
Тэд Их суудлын хуралдаан товлосон нь, мөн “...дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн нь дээрх хуулийн 36.3-т заасан “...Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэсэн, бас 36.4-т “...Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” гэсэн шийдэл рүү явчих шиг боллоо.
Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзаж байгаагаа олон нийтэд мэдэгдэж, Цэцэд бичгээр хүргүүлсэн. Гэвч Үндсэн хуулийн Цэц үүнийг авч үзэлгүй, хуралдаанаа үргэлжлүүлэх нь ээ. Ингэхээр Х.Баттулгын “нэхсэн” эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 цаг 45 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 0 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 0 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

20 цаг 47 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

20 цаг 50 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

23 цаг 27 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

23 цаг 31 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин